ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нурууны доод үеийг амраах долоон минутын дасгал

    Хөдөлгөөн багатай ажил хийх, эсвэл хэт их хөдөлгөөнтэй ажил хийхийн үр дүн нурууны өвчнөөр илэрдэг.

    Хэрэв таны нуруу хөндүүрлэж өвддөг, хөдөлгөөний дутагдлын улмаас  нуруу тань амархан чилж ядардаг бол нурууны доод үеийг амраадаг эдгээр дасгалыг туршаад үзээрэй. 

    1. Өвдөгөө эгцэлж сунгах дасгал 

    Нэг хөлөө эгцэлж 30 секунд зурагт үзүүлсний дагуу барина. Хоёр хөлөөрөө ээлжилж хийнэ.

    2. Өвдгөө цээжиндээ барих 

    Нэг хөлөө 20 секундын хугацаатай хоёр хөлөө ээлжлэн цээжиндээ нааж барина.

    3. Сээр нурууны сунгалт 

    Нэг хөлөөрөө 20 секунд хийнэ. Цээжээ эгцлэн өвдгөө шаланд хүргэнэ. Хоёр хөлөө ээлжлэн хийнэ.

    4. Нурууны доод үеийн сунгалт 

    Хоёр хөлөө солбин зурагт үзүүлсний дагуу  цээжрүүгээ татан сунгалт хийнэ. Нэг хөлөөр 30 секунд сунгалт хийнэ.

    5. Ташааны нугардаг булчингийн сунгалт 

    Мөр цээжээ эгцлэн ийн 30 секунд суусны дараа хөлөө солино. 

    6. Дөрвөн толгойт булчинг амраах сунгалт 

    Мөр цээжээ эгцлэн гараа дэрлэж хөлөө хойш татан ийн 30 секунд барина. 

    7. Нурууг бүхэлд нь амраах сунгалтын дасгал 

    Хэт намхан биш ямар нэг тогтвортой зүйлээс хоёр гараараа барин хөлөө тэгшилж, толгой мөрөө доош дарж сунгана. 30 секунд орчим хийгээрэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй