АНУ-ын гурван залуу "хулгайлах боломжгүй" гэгдээд байгаа унадаг дугуй зохион бүтээж маш амжилттай явна. Уг дугуйг ердөө 10 секундэд л найдвартай түгжих боломжтой нь бусад дугуйнаас ялгарах онцлог болжээ. 22 настай Cristóbal Cabello, 23 настай Andrés Roi Eggers, 24 настай Juan José Monsalve гурван залуу бүтэн цагаар ажиллаж энэхүү дугуйгаа зохион бүтээх төсөл дээрээ ажиллахын тулд их сургуулиа хаяцгаажээ.
Анх нэг дугуйг 400 ам.доллараар худалдаалж байсан бол одоо 500 ам.доллар болж үнэ нь өсчээ. Цаашиад 600 ам.доллар болгох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Одоогоор АНУ-д гэхэд 200-д, Чилид 100 гаруй дугуй борлуулагдаад байгаа юм. Шинэ загварын дугуйг авах сонирхолтой хүмүүсийн захиалгад дарагдсан гэж зохион бүтээгчид ярьжээ.
Тэд үг бүтээлдээ 1 сая ам.долларын хөрөнгө оруулагч хайж байгаа юм байна.




МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт