
Наймдугаар сарын 2-нд Бээжин хотын нийтийн 00-ын хоолойнд дөнгөж төрсөн бяцхан охиныг чихэж орхисон байхыг нэгэн цагдаа аварчээ.
Бээжингийн баруун хэсгийн цагдаагийн газарт нийтийн 00-д хүүхдийн уйлах дуу сонсогдох болж, харин хаана байгааг нь тогтоож чадахгүй байгаа талаар мэдээлэл ирэхэд офицер Чиан Фен хэргийн газар луу явжээ.
"Нялх охины толгой доош харчихсан, бүх бие нь ус зайлуулах хоолойнд дүрэгдчихсэн байсан" хэмээн Чиан Фен Beijing Times сонинд ярилцлага өгөхдөө ярьсан байна.

Хүүхдийн эрүүл мэнд одоогоор сайн байгаа аж. Мөн цагдаа нарыг шалгалт хийж байх үед хүүхэд байсан газрын ойр орчим их хэмжээний цус олдсон бөгөөд, эх нь хүүхдээ тэнд өөрөө төрүүлээд, шууд орхисон байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. Цагдаа нар хүүхдийн ээж, асран хамгаалагчийг олохоор ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт