ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    144 настай хүний биетэй 18 настай охин

    Рошелл хэмээх Филиппин охин дөнгөж нас биед хүрсэн ч бие нь хэдий 100 гаруй жил амьдарсан хүн шиг хөгшин болжээ. Тэрээр "progeria" хэмээх бие махбодь нь асар хурдан хөгшрөлт явагддаг нэн ховор өвчтэй. Дэлхийн хэмжээнд ердөө 100 хүүхэд ийм өвчтэй байдаг бөгөөд ихэнх нь 10 нас хүрэхгүй нас бардаг. Харин Рошелл 18 настай.

    Рошелл таван настайдаа анх хөгшрөх өвчнөөр оношлогдсон бөгөөд тэр цагаас хойш түүний биед хөгшрөлт явагдаж эхэлжээ. Одоо түүний бүх үснүүд унаж эхэлсэн байна. Тэрээр хиймэл үс эсвэл алчуур толгойдоо боож явдаг бөгөөд Филлиппинд гэр бүлийнхээ эрхэлдэг дэлгүүрийн ажилд тусалдаг. 

    Түүний бие одоо 144 настай хүнийх мэт ба Рошелл охин дэлхий дээр ийм төрлийн өвчтэй хамгийн "өндөр настан" болоод байгаа юм. 

    Тэрээр хувцас загвар, хөгжим сонирхдог бөгөөд хөвгүүдтэй гадуур зугаалах дуртай. 

    "Би охидоос илүү хөвгүүдтэй цагийг өнгөрүүлэх дуртай. Тэд намайг гадуур явж байх үед хамгаалж буй мэт мэдрэмж төрүүлдэг учраас би тэдэнтэй байх дуртай байж магадгүй. Зургадугаар ангид байхдаа дурласан хүү минь  одоо миний хамгийн дотны найз болсон. Би түүнтэй маш их ярилцаж, бүх асуудлаа хуваалцдаг. Тэр ер нь миний заяаны хань байх" хэмээн Рошелл ярьжээ. 

    "Миний биед ямар нэг өсөлт явагдаагүй. Би үргэлж л яг хөгшин хүн мэт өөрийгөө мэдэрч ирсэн. Надад алхахад хүндрэлтэй санагддаг, амьсгаа давхцдаг. Заримдаа бүх бие минь чилж өвддөг. Миний гэр бүл надад эрч хүч бэлэглэж, амьд явах утга учрыг надад бэлэглэдэг. Би өөрөө бизнес эрхэлж аав ээждээ туслан тэднийг ажил хийлгэмээргүй байна. Миний одоог хүртэл бууж өгөөгүй шалтгаан бол зөвхөн миний гэр бүл" хэмээн тэрээр ярьсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй