ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ 7 хоногт үхрийн мах 30 төгрөгөөр буурчээ

    Махны дундаж үнэ

    2015 оны 8-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7655 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

    Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг 

    Үхрийн мах

     

    I

    II

    III

    IV

    V

    VI

    VII

    VIII

    IX

    X

    XI

    XII

    2013

    7335

    8025

    7895

    8330

    8380

    8275

    8225

    7710

    7825

    7245

    7115

    7280

    2014

    7980

    7775

    8425

    8370

    8685

    8730

    7955

    7590

    7635

    7550

    7495

    7465

    2015

    7415

    7565

    7810

    8080

    8145

    8445

    7985

    7655*

     

     

     

     

    Хонины мах

     

    I

    II

    III

    IV

    V

    VI

    VII

    VIII

    IX

    X

    XI

    XII

    2013

    6480

    7095

    7060

    7420

    7490

    7470

    7415

    6710

    6540

    6215

    6085

    6245

    2014

    6855

    6675

    7040

    7630

    7800

    7685

    7030

    6585

    6395

    5965

    5835

    5940

    2015

    5860

    6140

    6735

    7460

    7555

    7455

    6830

    6585*

     

     

     

     

    * 1-р долоо хоногийн ажиглалтаар

    Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.  

    Гурилын үнэ 

    2015 оны 8-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, 1-р зэргийнх 990-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр  худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2015 оны 8-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.9 хувиар буюу 45 төгрөгөөр, манжин 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр тус тус өсчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй