ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улс орнуудын далбааны түүх, үүсэл

    1. Нэгдсэн Вант улс (Union Jack)

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын төрийн далбааг Юнион Жак гэж нэрийддэг. Тус далбаа Англи улсын төлөөлөл болсон Гэгээн Жоржийн загалмай, Ирландын төлөөлөл Гэгээн Патрикийн загалмай, Шотландын төлөөлөл Гэгээн Андрьюгийн загалмайг багтаадаг. Юнион Жак-д Уэльс улс багтаагүй шалтгаан нь төрийн далбаа анх бүтэж байх үед Уэльс Английн мэдэлд байсан ажээ. 

    2. Америкийн Нэгдсэн Улс (Stars and Stripes)

    "Stars and Stripes" туг 1775 онд анх зохиогдсоноосоо хойш одны тоо болон тууш зурааснууддаа нийт 28 удаа өөрчлөлт оруулсан байдаг. Одоогийн хувилбар 1960 оны Тусгаар тогтнолын өдрөөс хойш хэрэглэгдэж байгаа ба Нэгдсэн улсын анхны мужууд болохын тулд тусгаар тогтнолоо зарласан 13 колонийг төлөөлж 13 тууш зураас, одоогийн 50 мужийг төлөөлж 50 одын дүрсийг  багтаажээ. 

    3. Франц (Tricolour)

    Гурван өнгөөс бүрдэх Францын далбааны цагаан өнгө хааныг төлөөлдөг. Мөн цагаан өнгө нь Францын хувьсгал хүртэл Францыг удирдаж байсан Бурбончуудын үндэсний өнгө юм. Харин цэнхэр, улаан өнгөнүүд нийслэл Парис хотыг төлөөлдөг. 

    4. Канад (The maple leaf)

    Канадын 11 өнцөгтэй навчин далбаа 1965 онд ерөнхий сайд Лестер Б.Пеарсоны эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгээс хойш албан ёсоор хэрэглэгдэж буй. Канадад жил бүрийн хоёрдугаар сард "Канадын далбааны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

    5. Австрали 

    Австралийн төрийн далбаа Британийн Юнион Жак далбаатай их төстэй. Далбааны зүүн доод буланд "Commonwealth"-ын орнуудыг төлөөлсөн том од байх бөгөөд бусад одууд нь Австралиас тод харагддаг Өмнөдийн одны ордыг дүрсэлсэн байдаг.

    6. Герман

    Франкфуртын парламент 1840 онд Герман улсын албан ёсны өнгийг хар, улаан, шар хэмээн тодорхойлсны дараа төрийн далбаа ийнхүү үүссэн. Тус өнгөнүүд нь ардчиллыг илэрхийлдэг бөгөөд 1990 онд Германы дахин нэгдлийн дараа албан ёсоор хэрэглэгдэж эхэлсэн. 

    7. Хятад 

    Хятадын төрийн далбааны улаан өнгө бол Хятадын коммунист хувьсгалын бэлэг тэмдэг юм. Харин том одыг хүрээлсэн жижиг одууд бол Хятадын коммунист намын удирдлага доорх Хятадын ард түмэн, тэдгээрийн эв нэгдлийг дүрсэлсэн. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй