ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    75 жил юу ч идээгүй бясалгалч Прахлад Жани

    Бид юу ч идэж, юу ч уулгүй хэр удаан амьдарч чадах бол? Прахлад Жани хэмээх Энэтхэг эр долоон настайгаасаа хойш юу ч идэж уулгүй өдгөө 83 насыг зооглож байна. Тэрээр Амба Жи сүмийн дэргэдэх агуйд амьдардаг аж. 

    Түүнийг долоон настайд нь Хинди шашны гурван эх дагина адислах үед гэрээ орхин гэгээрлийн замд гарсан ажээ. Прахлад Жани энэ тухайгаа ийнхүү ярьсан байна.

    "Миний нүдэнд Ма Кали, Ма Лакшми, Ма Сарасуати гурван эх дагина үзэгдэж би тэднийг дагаж алхсан. Ийнхүү тэд намайг адислах үед би биеэ бэлдэн хоол хүнсний тухай асуухад тэд, чи энэ мөчөөс эхлэн үлдсэн амьдралаа хоол хүсний талаар бодож өнгөрүүлэх шаардлагагүй боллоо гэж надад хэлсэн. Би тэр үед долоон настай байсан ба юу ч идэж уухаа больсон".

    Энэ үйл явдлыг байж боломгүй гэж үзсэн эмч нар түүнд нарийн шинжилгээ хийж үзсэн байна. Хэдэн долоо хоногийн туршид олон эмч, шинжээчдийн баг түүнтэй ажиллан үр дүнг тодорхойлжээ. 24 цагийн турш түүний алхам бүрийг камерт бичсэн ба 15 хоногийн турш ийнхүү ажиглалт явуулахад тэр үнэхээр юу ч идэж, уугаагүй аж. 

    Түүнд судалгаа хийсэн багийн эмч Судир Шахи "Прахлад, бясалгал иога-ийн хүчээр биеэ бүхэлд нь өөрчлөлтөд оруулсан байна" хэмээн ярьжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй