ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Beats чихэвчний жинхэнэ үнэ 18 ам.доллар болдог

    Beats брэндийн "B" логотой чихэвч зүүгээсэн хүнийг гудамж талбай, онгоцонд, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй харж болно. Энэ цагийн дэлхийн хамгийн алдартай брэнд чихэвч. 2008 онд анхны загвар нь худалдаалагдаж, 2014 онд "Apple" компани 3 тэрбум ам.доллараар худалдаж авч байжээ. Жинхэнэ хувилбар нь 199 ам.долларын чамгүй үнэтэй эд. Бусад төрлийн брэндийн чихэвчнүүдтэй харьцуулахад дуугаралт тийм ч сайн биш энэ чихэвч яагаад ийм үнэтэй байдаг талаар сонирхож medium.com сайтыхан Beats чихэвчийг ширхэгчлэн задалж "жинхэнэ" үнийг нь тогтоожээ.  

     

     

    Чихэвчний төмөр хэсгүүд нь 1/3 чихэвчний жингийн ихэнхийг нь эзэлдэг. Хүнд байх нь илүү чанартай, үнэтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг.

     

     

    Чихэвчийг задлахад их ажил ордог. Учир нь боолт ашиглахын оронд цавуудаж наасан нь их.

     

     

     

    Бүгдийг нь ширхэгчлэн задалж дууссаны дараа.

     

    Бүх задаргааны сэлбэгүүдийн зах зээлийн үнэ.

    199 ам.долларын чихэвчний задалсан сэлбэгүүдийн нийт үнэ нь ердөө 16,89 ам.доллар болж байна. (Мэдээж үүнд тээвэрлэлтийн зардал гэх мэт бусад бага хэмжээний зардлууд нэмэгдэнэ.) Чихэвчний зөвхөн "B" лого ямар үнэтэй худалдаалагддагийг эндээс харж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй