ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн

    АНУ-ын Иллинойс мужид 1918 онд эрүүл саруул хэвийн өндөртэй эцэг эхийн гэр бүлд Роберт Уадлоу гэх хүү мэндэлжээ. Харин тэр хүү дэлхийн хамгийн өндөр хүн болон түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. 

    Роберт нэг настайдаа бараг л нэг метр өндөр, 20 орчим кг жинтэй болж олны анхаарлыг татах болов. Үүнээс хойш тэрээр амьсгал хураах хүртлээ өссөн гэхэд хилсдэхгүй. Тэр өнчин тархины булчирхайн хэт идэвхижилтийн асуудалтай байсан нь түүний өсөлтийн гормоныг хэт ялгаруулж байсан аж. 

    Роберт 19 насандаа дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорч рекорд тогтоосон ч үргэлжлүүлэн өссөөр байсан юм. Тэрээр өөртөө зориулан сандал ширээ, тавилга, хувцас хийлгэж хэрэглэдэг байв. 

    Мөн тэр "Ringling Brothers" циркийн аялан тоглолтод оролцож, олны танил болоод байсан юм. Харамсалтай нь түүний хөл муудаж, гар нь хэт хүнд байсны улмаас хүчтэй хөдөлгөөн хийхэд саадтай болж аажмаар мэдээ алдаж эхлэв. Ийнхүү 1940 онд аварга биет хочит Роберт 22 насандаа нойрон дундаа хорвоогоос хальсан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй