Үс тань шалтгаангүй гэмтэж байна уу? Тэгвэл эдгээр зүйлсийг хийхээ зогсоосноор, таны үс мэдэгдэхүйц эрүүлжих болно.
1. Хэт ойр ойрхон үсээ угаах
Цэвэрхэн үстэй явах нь мэдээж сайхан ч, хэт ойр угаах бүртээ та үсээ гэмтээж байдаг. Мөн шампунь үсний уян хатан байдлыг дэмжиж байдаг тосыг арилгаснаар үс хугарамтгай, хуурай болдог. Ийм учраас үсээ угаах зайгаа холдуулах, хуурай шампунь хэрэглэх, хэт их цэвэрлэгч, угаагч хөөс ихтэй шампунь хэрэглэхээс татгалзаарай.
2. Ангижруулагч, ангижруулагч, бас дахин ангижруулагч
Үсээ угаахдаа ангижруулагч хэрэглэхээс бүү цааргал. Ангижруулагч үсийг гэмтэхээс хамгаалаад зогсохгүй, зөөлрүүлж, өнгийг сэргээдэг. Хэрэв та тосорхог, шингэн үстэй бол хөнгөн үйлчилгээтэй ангижруулагч сонгож хэрэглэ.
3. Хэт их эсвэл буруу самналт
Орой унтахынхаа өмнө үсээ зуун удаа самнах зөвлөгөө та сонсож байсан байх. Та үсээ ойр ойрхон олон удаа самнадаг бол, та үсээ өөрийн гараар гэмтээж байна л гэсэн үг. Энэ нь үсний уян хатан байдлыг алдагдуулж, хугарамтгай болгодог учраас та том шүдтэй сам сонгож хэрэглээрэй.
4. Химийн бүтээгдэхүүн их хэрэглэх
Үс хөвсийлгөгч цацлага, гел, вакс, спрей та үргэлж хэрэглэдэг бол, одооноос тэдгээрийн ядаж заримыг нь орхиж байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой. Оливийн тос, халгай, ганга өвсний уусмал бэлтгэн үсээ тогтмол шавших нь ямар ч химийн бүтээгдэхүүнээс илүү үсэнд тэжээлтэй.
5. Үсний сэнс хэрэглэхээ зогсоох
Үсний сэнс нь үсний гадаргуугийн чийгшлийг үгүй хийхээс гадна үсийг аймшигтай хуурайшуулдаг. Тийм учраас үсээ угааж арчсаны дараа өөрөөр нь хатаагаарай.
6. Үс шулуутгагч түрхлэг, халуун индүү
Үсний индүү болон хайч нь үсийг хамгийн их салаалуулдаг зүйлс. Тийм учраас үсний халуун индүү болон хайч, үсийг химийн аргаар шулуутгагчаас татгалзан, найрлагандаа үс хөвсийлгөгч эсвэл шулуутгагч агуулсан ангижруулагч сонгоорой.
7. Ойр ойрхон үсээ тайруулах
Үсээ тайруулах нь зүйтэй ч, 6 долоо хоногт нэг удаа л үсээ тайруулаарай.
8. Үсээ хэт чанга боох
Үсийг хэт чанга байнга боох нь үс гэмтэх нэг шалтгаан болдог ба үс унахад хүргэдэг. Ийм учраас та үсээ боох шаардлага гарвал сулавтар боож, бусад тохиолдолд задгай тавьж байгаарай. Мөн зөөлөн даавуун үсний боолт сонгож авах хэрэгтэй шүү.
9. Үсэнд хэрэгцээтэй амин дэмтэй хүнс хэрэглэх
Үсэнд коллаген, төрөл бүрийн уураг нэн чухал. Иймд давслаагүй самар, загасны мах, ногоон навчит ногоонууд, боловсруулаагүй коконат, ногоон шош будаа, авокадо, өндөг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт