ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Гацуурт” ХХК ургацаа 70% алдсанаа Д.Эрдэнэбат сайдад дуулгалаа

    Сэлэнгэ аймагт ажиллаж буй Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат газар тариалангийн салбарт тэргүүлэгч компани болох Гацуурт компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. "Гацуурт" компанийн хувьд 45 мянган га-д буудай, рапс, тэжээлийн ургамал тариалжээ. Эндээс 400 га-д нь төмс, хүнсний ногоо тариалсан байна. Зургаан сумын газар нутгийг хамарсан том газарт үйл ажиллагаа явуулдаг, цаашлаад улсын нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг энэ компани өнөө жил чамгүй алдагдал хүлээгээд байгаа аж.

    Компанийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ургацынхаа 70 хувийг алдана гэсэн дүгнэлт гараад байгаа аж. 1300 га-д л усалгаа хийж, үлдсэн га-даа гантай байсны улмаас алдагдал хүлээхэд хүрсэн байна. Мэдээж 70 бол урьдчилсан тооцоо. Цаашлаад цаг агаар эерэг таатай байвал энэ тоо багасч мэдэх ч тийм ч их доошоо буухгүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэд “Манайх ургацынхаа ихэнхи хувийг алдаж байгаа. Гэхдээ дүгнэлт хийх эрт байна. Төрийн зүгээс хүсч байгаа дэмжлэг бол дотоодын компаниудынхаа тариаг эхлээд авчихаад дараа нь үнэхээр тариа дутагдвал гаднаас импортоор оруулж ирээч гэж хэлмээр байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд энэ жил алдагдалтай байгаа. Тийм байхад гаднаас буудай импортоор оруулж ирнэ. Та нараас буудай авахгүй гэсэн өнцгөөр хандаж болохгүй” гэдгийг захиж байв. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэдний үгийг сонсч, үйл ажиллагаатай нь танилцсаны дараа “Би та бүхнээр үнэхээр бахархаж байна. Ийм том бүтээн байгуулалт хийж, Монгол Улсдаа тэргүүлэгч компани болсон нь өөрөө та бүхний хөдөлмөрийн үр шим. Ер нь одоо манай улсын нүүр царай болсон тэргүүлэгч компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болмоор байна.

    Орон нутгийн иргэдтэйгээ харилцан ойлголцож ажиллаж, тухайн орон нутагтаа үр бүтээлтэй ажил хийдэг болмоор байна. Зургаан сумын газар нутаг дамжиж үйл ажиллагаа явуулж, улсын үр тарианы дийлэнх хувийг бүрдүүлнэ гэдэг маш том хариуцлага. Би Сэлэнгэ аймгийн бүх сумдад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. Дөнгөж эхлээд явж байна. Иргэд бол ургац алдсан. Гэхдээ гурил нөөцөлж, үнэ хөөрөгдөх хэмжээнд биш гэж ярьж байна. Бас хүнсний ногооны зоорь, агуулахын хүрэлцээ байхгүй гэдэг асуудлыг их ярилаа. Ченжийн гараар дамждаг асуудлыг шийдэж өгөөч гэж байна. Танай компани асар том зоорь, агуулах барьчихсан юм байна. 
    Тэгэхээр орон нутгийн иргэдтэйгээ хамтраад ажиллаж болно шүү дээ.

    Иргэдийн төмс хүнсний ногоог өөр дээрээ татаад энэ хавьдаа маркетинг явуулаад, хамтдаа ченжийн аманд багтахгүйгээр хүнсний ногоогоо зах зээлд борлуулах гарц байна. Том компаниуд асуудлыг дэвэргээд ирэхээр жижиг аж ахуйн нэгжүүд чинь сандарна. Ард түмэн ч буруу ойлголт аваад эхэлнэ. Гурван сумаар ороход хог хаягдалгүй шавхаад ч болов гурилаа үйлдвэрлэнэ гэж тэд хэлж байна. Би энд тэглээ ингэлээ гэж дүгнэлт хийхгүй. Бүх нөхцөл байдалтай танилцсаны дараа дүгнэлт хийнэ” гэсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй