Дэлхийн алдартай супермоделиудын өмссөн шилдэг хуримын даашинзууд
1. Коко Роча

Түүний даашинзыг дотны найз, даашинзны нэрт загвар зохион бүтээгч Зак Пөүсэн урласан байна. Тэрээр таван жилийн өмнө өөрийн хамгийн сайн найз, менежер Жеймстэй гэрлэсэн юм.
2. Кейт Мосс

1920-1930 оны винтаж хэв шинжийг хадгалсан энэхүү даашинз алдарт загвар зохион бүтээгч Жон Галлианогийн бүтээл. 2011 онд Жеймс Хинстэй гэр бүл болохдоо тэр энэхүү даашинзыг өмссөн.
3. Линдсей Эллингсон

Викториа Секретийн сахиусан тэнгэр Линдсей Эллингсон Франц дизайнер Софиа Теалетийн урласан гоёмсог даашинзыг 2014 онд хуриман дээрээ амилуулсан байна.
4. Бехати Принслүү

Викториа секретийн сахиусан тэнгэр, алдарт Maroon-5 хамтлагийн дуучин нарын гэрлэлт зөвхөн тэдний дотны найз нөхдийн хүрээнд, маш цомхон болсон ч модель бүсгүй даашинзныхаа загвар, чимэглэлд дөрвөн сарыг зарцуулсан гэдэг.
5. Крисси Тейгэн

Дуучин Жон Лежендийн гэргий усны хувцасны модель Крисси хуримынхаа үеэр алдарт загвар зохион бүтээгч Вера Вангийн гурван даашинзыг өмссөн.
6. Синди Кроуфорд

1998 онд тэрээр модель асан Ранде Гербертэй гэрлэхдээ Жон Галлианогийн тус даашинзыг өмсөн, далайн эрэг дээр хөл нүцгэн хуримаа хийжээ. 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй моделиудын нэг түүнд элдэв чимэг хэрэггүй нь илт.
7. Анжа Рубик

Модель бүсгүйчүүд дизайнер найзуудаараа тусгайлан өөрсөддөө даашинз хийлгэх нь элбэг. Чехийн алдарт модель Анжа "Pucci" брендийн ахлах дизайнер Петер Дундас-аар даашинз хийлгэжээ. Энэхүү даашинз 2013 онд Лондонгийн "Хамгийн гоёмсог хуримын даашинз" үзэсгэлэнд дуучин Ферги, модель Коко Роча, Жоан Коллинс нарын дэргэд тавигдаж байв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт