ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гаалийнхан бүрдүүлэлтийн цаг зардлаа хэмнэжээ

    Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа.  

    Гаалийн байгууллага хүнд сурталтай, авилгад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ байдалд гаалийнхан дүгнэлт хийж гаалийн ажлыг хөнгөн шуурхай болгох, гаальчид болон үйлчлүүлэгчийн нүүр тулж ажиллахыг багасгаж, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг богиносгоход анхаарч ажиллалаа гэж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат энэ үеэр хэллээ. 

    Гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "Гаалийн бүрдүүлэлтийн шинэчилсэн технологи үйл ажиллагаа"-ны үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлага 14 байснаа 6-8 болж буурчээ.

    Мөн эрдэс, түүхий эд бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүүлэлтийг “Цаасгүй технологи”-д шилжүүлснээр  нэг гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах  хугацааг 3 дахин, шат дамжлагыг 2 дахин бууруулжээ. Хил орчмын үнийн судалгаа хийж, Замын-Үүдийн боомтоор гаалийн нутаг дэвсгэрт  импортолдог 1500 гаруй барааны дундаж үнийг тогтоон сүлжээнд ил тод байршуулснаар гаальчид, импортлогчдын хооронд үүсдэг үнийн маргаан багасч, бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа 5 дахин буурсан байна.   

    Гашуун-Сухайт болон Шивээхүрэнгийн гаалийн газарт "Цахим гаалийн бүрдүүлэлт, цаасгүй технологи" хэрэгжүүлж эхэлснээр бүрдүүлэлтийн 23-29 шат дамжлага 12 болж, ойролцоогоор 30 минут зарцуулдаг байсныг 6 минут болгожээ. Гаалийн нэг бүрдүүлэлтэд 7 ажилтан оролцдог байсныг 3 болгосноор зардлыг дунджаар 4200 төгрөгөөр  хэмнэснээ Гаалийн ерөнхий газрын дарга хэллээ.

    Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 9 дүгээр сарын сүүлийн байдлаар гаалийнханы улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 84.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 23 тэрбум төгрөгөөр, татварын орлого 14.3 тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.        

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй