ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийд хамгийн анх гоо сайхны мэс засал хийлгэсэн залуу

    Дэлбэрэлтийн улмаас нүүрний эрүүл төрхөө алдсан энэ тэнгисийн цэргийн эрүүл саруул үеийн зураг бараг л байдаггүй. Гэхдээ ерөнхий зургаас хархад, тэрээр царайлаг нүдэнд дулаахан эр байсан нь тодорхой байдаг. 

    Дэлхийн нэгдүгээр дайны үед тэрээр ийнхүү гэмтжээ. 1916 онд албан үүргээ гүйцэтгэж явах үедээ Уолтер дэлбэрэлтэд өртөж нүднийхээ дээд доод зовхийг алдсан аж. 2008 онд  Royal Albert түүхийн музей түүний хамаатан садангуудтай холбоо тогтоон мэс засал хийлгэхээс өмнө болон дараа үеийн зургуудийг авч, түүний амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олохыг хичээсэн боловч харамсалтай нь эрэл мухардаж, түүний гэх ямар ч гэр бүл олдоогүй. 

    Түүний нүүрэнд Харолд Гиллиэс гэх эмч мэс засал хийсэн бөгөөд түүнийг гоо сайхны мэс заслын өвөг эцэг хэмээн нэрийддэг. Тэрээр Уолтерын биеийн эрүүл арьснаас авч нүдний орчимд шилжүүлэн оёсон байдаг. Ийм учраас Уолтер дэлхийн түүхэн дэх хамгийн анхны гоо сайхны мэс заслын үйлчлүүлэгч болжээ. 

    Тус мэс засал 100 орчим жилийн өмнө хийгдсэн нь тухайн үедээ агуу том амжилт. Уолтерийн эдгээр зургуудийн эх хувилбар өдгөө Лондон дахь  Royal Albert түүхийн музейд хадгалагдаж буй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй