Тамхи татах нь насанд хүрсэн хүмүүс төдийгүй бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэйг бид мэднэ. Харин жирэмсэн эхийн гэдсэн дэх ураг тамхичин эхдээ дургүйцлээ хэрхэн илэрхийлдэг вэ? гэдэг талаар Дурхамын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, 4D ултра төхөөрөмж ашиглан бодит зураг авчээ. Судалгаанд оролцсон хөл хүнд эхчүүдийн дөрөв нь өдөрт дунджаар 14 тамхи татдаг байсан аж.
Эрдэмтэд 24, 28, 32, 36 долоо хоногуудад ургийн зургийг авсан бөгөөд тамхи татдаг эхчүүдийн хүүхэд эхийгээ тамхи татах үед нүүр амаа оролдож гар хүрч, арчих маягийн хөдөлгөөн хийж тун тавгүй байдалд орж байв.
Хэрэв та эсвэл таны ойр орчимд хэн нэг хөл хүнд эх тамхи татах хорт зуршлаасаа салж чадахгүй байгаа бол, хүүхдийнхээ ирээдүй эрүүл мэндэд оройтолгүй одооноос санаа тавихыг зөвлөж эдгээр зургуудийг үзүүлээрэй. Бид хэдий харж чадахгүй ч, хорвоод мэндлэхийн тулд эхийнхээ хэвлийд амар тайван эрүүл орчинд бүрэлдэх ёстой бяцхан ураг ийнхүү хордож, тухгүй байдалд ордог ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт