ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    102 жилийн настай гайхалтай өнгөт гэрэл зургууд

    Та эдгээр өнгөт зургийг хараад 1950-аад оны үед авсан гэрэл зургууд хэмээн бодож болох юм. Гэхдээ энэ зургуудыг 1913 онд авсан, 100 гаруй жилийн настай билээ.

    Франц ах дүүс Аугуст болон Луис Лүмиэр нар өнгөт гэрэл зургийг хамгийн анх боловсруулж гэрэл зургийн ертөнцөд авчирсан юм. Тэд хэдийгээр олон удаа бүтэлгүйтэж, туршлагүйтсэн ч, 1904 оноос өнгөт гэрэл зургийг боловсруулж эхэлсэн түүхтэй. 

    Далайн эрэг дээр сууж буй энэ залуу бүсгүй бол О`Горманны охин Кристина юм. Зургийн өнгө бүхэлдээ манан татсан мэт зөөлөн, хатуу контрасгүй болжээ. Зургийн өнгөнөөс шалтгаалан зэрвэс харсан хүмүүс уран зураг хэмээн тодорхойлдог ч мэргэжлийн гэрэл зурагчид зургийн өнгийг зураг боловсруулах явцад үүссэн зөөлөн өнгө гэж үздэг.

    Та анзаарахгүй байж болох юм. Кристина зурган дээр тухайн үеийн "усны хувцсыг" өмсчээ. Тод улаан өнгийн хувцас сонгосон шалтгаан нь өнгөний ялгарлыг сайтар харуулах гэсэн зорилготой.  

    Нил ягаан, ногоон, бор өнгөнүүдийг яг байгаагаар нь гаргаж, гэрэл сүүдрийн тэнцвэртэй байдлыг хадгалсан өнгөт гэрэл зургуудийг тэрээр 100 гаруй жилийн өмнө авч байж. Гайхалтай биш гэж үү?  

    Эх сурвалж: viralmozo.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй