ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Малайзын алга болсон онгоцны хэлтэрхий олдлоо

    Малайзаас Хятад руу нисч яваад жил гаруйн өмнө ор сураггүй алга болсон Малайзийн агаарын тээврийн 370 нислэгийн онгоцтой адил онгоцны хэсэг олджээ. Малайзийн тээврийн сайд Лио Тион Лай НҮБ-ын сурвалжлагчдад онгоцны хэсгийг шинжлүүлэхээр тусгай баг явуулсан тухай ярьсан байна.

    Тус судалгаа шинжилгээний ажилд Үндэсний тээврийн аюулгүйн газрын хэлтэс, Францын удирдлагууд болон Австралийн тээврийн хэрэгслийн аюулгүйн хэлтэс, Австралийн шадар сайд Варрен Трусс нар оролцоно.

    Алга болсон Boeing 777-200ER онгоцны далавчны хэсэг олдсон байх магадлалтай бөгөөд их хэмжээний хясаа, далайн биет наалдсан байгаагаас үзвэл усанд маш удсан байх магадлал өндөр аж. 

    Хэд хэдэн улс орнууд алга болсон онгоцыг хайх ажилд нэгдээд байсан ч Австралиар удирдуулсан, багийн үйл ажиллагаа онгоцыг олох магадлал тун бага үлдээд байсан юм. 

    "Олдсон далавчны хэсэг алга болсон онгоцны хэсэг мөн гэдэг нь тогтоогдвол онгоцны хэсэг хаана байгааг тогтоох гол түлхүүр болох болно" гэдгийг Австралийн шадар сайд Варрен Трусс ярьжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй