
Эдгээр компаниуд эмэгтэй ажилчдаа ихээхэн дэмжиж ажилладаг төдийгүй тэднийг чадавхижуулж гэр бүлийн амьдралыг нь дэмжихийг хүсдэг гэнэ. Учир нь тус компаниудад ажилладаг эмэгтэй ажилчид хамгийн чадварлаг эмэгтэй боловсон хүчнүүд байдаг бөгөөд ихэнхи нь ажил карьертаа ихээхэн анхаарал хандуулснаар гэрлэх, хүүхэдтэй болох нас нь хожимддог байна.

Тиймээс эдгээр асуудлаас болж үргүйдэх эрсдэл нэмэгдэж болзошгүй гэж үзээд эмэгтэй албан хаагчдынхаа ирээдүйн амьдралд гарч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд цагийн болон үндсэн ажилчдынхаа өндгөн эсийг лабораторийн аргаар хөлдөөж хадгалахаар болжээ.
Ингэснээрээ Аpple болон Facebook эмэгтэй ажилчдаа нөхөн үржихүйн тал дээр дэмжиж, анхаарал тавьж байгаа анхны компаниуд болж байгаа юм. Мэдээж үүнд өөрсдөө зөвшөөрсөн ажилчид хамрагдах бөгөөд нэг хүний өндгөн эсийг хөлдөөх зардал нь ойролцоогоо 10 мянган доллар болох юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт