Өмнөд Солонгосын эрдэмтэд өдөр бүр тогтмол кофе уудаг хүмүүс зүрх судасны өвчлөлийн гол хүчин зүйл болох артерийн судасны бөглөрөлд өртөх магадлал харьцангуй бага байдгийг тогтоожээ. Тэд 25.000 гаруй эрэгтэй эмэгтэй албан хаагчдын ажлын оффис дээр нь судалгаа явуулсан байна.
Зүрхний өвчний үед зүрхний булчингийн үйл ажиллагааг хангадаг артерийн судсууд доголдож, бөглөрөх аюул үүсдэг
Шинжилгээний үр дүнд өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүсийн зүрхний титэм судсан дахь кальцийн хангамж, кофе огт уудаггүй эсвэл хэт их уудаг хүмүүсийнхээс их байв.
Харин АНУ-ын эрдэмтэд жирийн хүний өдөрт уух кофены хэмжээ дээд тал нь 400 грамм, жирэмсэн эхчүүдийг 200 грамм байх ёстой гэж зөвлөдөг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт