Францын хойд хэсгийн Кале хотоор дамжин Англи руу дүрвэгсдийн асуудал Их Британи, Франц улсуудад хурцаар хөндөгдөж байна. Дүрвэгсэд дайны хөлд нэрвэгдсэн улсууд болох Афганистан, Сири, Хойд Африк, Сомали орны иргэд байгаа аж.

2015 он гарснаас хойш Их Британи руу дүрвэхийг оролдсон 37.000 дүрвэгсдийг зогсоосон бөгөөд энэ оны эхний хагаст 9.2 сая еврог хамгаалалтыг өндөржүүлэх ажилд зарцуулсан байна.
Дүрвэгсэдийн Англи улсыг сонгох болсон шалтгаан нь, тэдний ихэнхи Англи хэл мэддэг бас Английн өндөр цалин хөлс, амьдрах таатай орчинтой холбон тайлбарлаж байна.

Даваа гарагт Ла Маншийн хоолойг дамжин 2000 цагаач, Мягмар гарагт 1500 цагаач Их Британи руу дүрвэх оролдлого хийсний дараа Францын тал цагдаагийн хүчийг энэ орчимд нэмэгдүүлж, хамгаалалтын хашааг бэхжүүлэх шийдвэр гаргажээ. Тус дүрвэх үйл ажиллагааны үеэр нэгэн Судан эр нас барсан байна.

Үүний улмаас 120 нэмэлт цагдаагийн хүч Кале хот, далайн боомт орчим ажиллахаар болсон ба суваг орчмын хамгаалалтыг өндөржүүлэхийн тулд Англи улс 10 сая еврогийн хандив өгөхөө Францын талд мэдэгдсэн байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт