Эдгээр одод бүгд гоо сайхны хагалгаанд удаа дараа орж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нүүр царай нь засал авахааргүйгээр улам дорджээ.

Donatella Versace: Түүний зохиосон загварууд 90-ээд онд маш их алдар хүндийг авчирсан. Тэрээр залуу харагдах гэж гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь одоо ийм болж хувирчээ.

Joan Van Ark: Тэрээр “Knots Landing” хэмээх 70-аад оны савангийн дуурийн дүрээр алдаршсан жүжигчин юм. Жоан өдгөө 71 настай.

Big Ang: Тэрээр телевизийн “Mob Wives” реалити шоуны алдартай оролцогч. Анх 20 жилийн өмнө гоо сайхны хагалгаанд орж байжээ.

Bruce Jenner: Цагтаа Олимпийн аварга болж мандаж явсан тэрээр өдгөө гоо сайхны хагалгааны ачаар эмэгтэй хүн болон хувирчээ. Тэрээр “Нүүр царай, сэтгэл минь эмэгтэй болсон ч ичимдэг маань эр хэвээрээ” гэж ярилцлага өгчээ. Брюс Женнер нь алдарт Кардашианы гэр бүлийн тэргүүн билээ.

Carrot Top: Түүний жинхэнэ нэрийг Scott Thompson гэдэг. Тэрээр Америкийн алдартай инээдмийн жүжигчин байсан. Залуудаа гоолиг, улаан цайвар үстэй байсан тээр өдгөө ийм болон өөрчлөгджээ.

Joan Rivers: Тэрээр сайхан инээмсэглэлээрээ алдартай байсан. Шударга, цэцэн мэргэн үгээрээ загварын олон шоуг шүүж, шүүмжилдэг байв. Одоо түүнээс сайхан инээмсэглэл нь үүрд холдон оджээ.

Jocelyn Wildenstein: Анх нөхрийнхөө хайрыг илүү ихээр татах гэж гоо сайхны хагалгаанд оржээ. Түүнээс хойш олон хагалгаа хийлгэсэн ч харамсалтай нь тэрээр “Нью-Иорк хотын арслан эмэгтэй” хэмээх хочийг хүртсэн юм.

Janice Dickerson: Тэрээр дэлхийн анхны супер загвар өмсөгч билээ. Мөн телевизийн “America’s Next Top Model” шоуны шүүгчээр ажиллаж байсан. Хийлгэсэн гоо сайхны хагалгааныхаа талаар ярих дуртай нэгэн.

Axl Rose: Алдартай рок од. “Guns N’ Roses” хамтлагийн дуучин тэрээр олон мэс ажилбар хийлгэсэн. Хамар, эрүүгээ өргөх зэрэг олон хагалгаа хийлгэсэн ч тэр нь бүтэлтэй болоогүй, байснаасаа улам дордсон хэмээн түүнийг ярьдаг.

Lauren Goodger: Телевиз, хэвлэл мэдээллийн ажилтан, загвар өмсөгч, дуучин тэрээр анх 27 настайдаа гоо сайхны хагалгаа хийлгэж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт