Куртис Жонес 12 настайдаа төрсөн эгч 14 настай Катерина Жонесын хамт хүн амины хэрэг үйлдэн шоронгийн хаалга татсан бөгөөд өчигдөр буюу Мягмар гарагт 18 жилийн дараа шоронгоос суллагджээ.


(Катерина, Куртис нар бага байхдаа)
1999 онд тэд аавынхаа найз бүсгүй Сониа Николь Спейтсийг хөнөөсөн юм. Тэд энэ хэргийнхээ дараа өөрсдийн аав, мөн тэдэнд бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан хамаатныхаа эрэгтэйг алахаар төлөвлөсөн байжээ. Хэдийгээр тэд бэлгийн, бие махбодын хүчирхийлэлд амьдарч байсныг гэрчлэх хэд хэдэн баримт олдсон ч тэд 18 жилийн ял сонссон ажээ.

(Хохирогч Сониа Николь)
Тэд аавынхаа гар буугаар Сониа Николийг хөнөөснийхөө дараа гэм буруутайгаа мэдэн хэргийг нуун далдлахыг оролдон хөрш айлдаа очиж, санамсаргүй хэрэг байсан хэмээн үнэмшүүлэхийг оролдон, ойролцоох ой руу зугтаж нуугдсан ч 1999 оны нэгдүгээр сарын долоонд баривчлагдсан байна.

"Өмгөөлөгчийн хувьд бид үйлчлүүлэгчдийнхээ өгсөн мэдээлэл, шүүхийн мэдэгдэл, нотлох баримт зэрэг дээр тулгуурлан ажил хэргээ явуулдаг. Харамсалтай нь энэ хоёр хүүхдийн хувьд ямар орчинд, хэрхэн амьдарч байсан, яагаад ийм ноцтой гэмт хэрэг үйлдэх болсон талаар үнэндээ ямар ч бодитой баримт, мэдээлэл шүүхэд байгаагүй, гэрчгүй байсны улмаас тэд ийм хүнд шийтгэл амссан" хэмээн Куртис Жонесийн өмгөөлөгч ярьсан байна.


Эгч Катерина нэгэн ярилцлагандаа "Хүүхэд байхдаа, энэ хэргийг үйлдэх үед амьдарч байсан амьдралаа одоо эргэн санахад, надад шоронд байх нь илүү амар тайван сэтгэгдэл төрүүлдэг" хэмээн ярьсан байна. Тэрээр Бямба гарагт суллагдах юм.

(Катерина Жонес 2009 онд. Одоо тэрээр 32 настай.)
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт