Филиппинд Мак Доналдс түргэн хоолны газрын гадаа хичээлээ хийдэг хүүгийн зураг олон хүний сэтгэлийн хөдөлгөжээ.
Бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч Даниел Кабрера ээж Кристина Эспиносагийн хамт Филиппиний Мандиу-д амьдардаг бөгөөд хүүгийн эцэг шоронд хоригдож байх хугацаандаа өөд болсон ажээ. Тэдний гэр олон жилийн өмнө галд шатсаны улмаас Кристина бүсгүй хүүтэйгээ хүндхэн амьдралыг даван туулах бэрхшээлтэй тулгарсан байна. Кристини өдөрт 1.77 ам.долларын цалин авдаг.

Гэвч амьдралын энэ хатууг үл хамааран, бяцхан Даниел хүү жижигхэн сандал, нэг харандаа, дэвтэр номтойгоо орой бүр гудамжны гэрэлд хичээлээ хийдэг. Нэгэн үдэш Филиппин оюутан Жоис Жилос түүнийг хичээлээ хийж байхтай тааралдан зургийг нь авч өөрийн цахим хуудаснаа байршуулсан бөгөөд үүний ачаар асар олон хүн бяцхан хүүд туслахаар нэгдсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Даниел болон хүүгийн ээжид тусламжийн гараа сунган, Филиппиний засгийн газар, улс төрчид хүүд сургалтын тэтгэлэг, нийгмийн халамж, тусламж өгч эхэлжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт