ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маш хямд өртгөөр загварлаг, модон шал хийжээ

    Америкт нэгэн залуу гэр бүл хуучин байшиндаа хямд төсвөөр засвар хийжээ. Тэд шалаа хэрхэн хямд үнээр, содон санаа бодож олон засварласнаа бусадтай ийнхүү хуваалцсан байна. 

    Өрхийн тэргүүн залуу, засвар хийх шийдвэр гаргаж эхэлсэн даруйдаа ижил зузаантай, төрөл бүрийн банз модны өөдөс энд тэндээс цуглуулж эхэлжээ. Ийм төрлийн модны өөдөс хаа сайгүй үнэгүй олддог. 

    Суулгац 

    Хэрэв шаардлагатай бол шалны өнгөн хэсэг, дээр нь дэвссэн хулдаас аль эсвэл хивсэнцэрийг хуулан авч шалыг цэвэрлэж элдэв нүх, сэв байвал янзална. Үүний дараа зөөлөвч гялгар уутаа дэвсэнэ. Түүн дээрээсээ цуглуулсан моднуудаа байршлыг нь олон, өөрийн хүссэнээр өрнө. Хэсгийг өрөөд хадаасны буугаар буудаж хадна. 

    Өнгөлөгч зуурмаг бэлтгэх 

    Залуу эр сайтар боловсруулсан модны үйрмэг, полюретаны гялалзуулагч шингэн, барилгын спиртийг хооронд нь хольж өтгөрүүлсэн зуурмаг гаргаж авсан. Гэхдээ та өөрийн хүссэнээр зуурмаг хийж, модоо өнгөлж будаж болно. Модоо өнгөлөх, гялалзуулах зуурмагандаа та маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй шүү. 

    Хамгийн гол нь, зуурмагаа сайтар бэлтгээгүйн улмаас Америк эр зуурмаг хатсаны дараа бүгдийг нь хусаж авч дахин шинээр эхлэх болсон байна. 

    Тэрээр зуурмагаа дахин бэлтгэж шалыг дахин өнгөлж зассан байна. 

    Энгийн, өвөрмөц, байгаль орчинд ээлтэй, хямд өртгөөр бүтсэн модон шал ийнхүү бэлэн боллоо. 

    Хэрэв та гэрийнхээ шалан дээр хөл нүцгэн явдаг бол, энэ аргаар гэрээ шаллахаас өмнө моднуудаа зүлгүүрдэж аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй