
Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7,1 тн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11,4 тн-ыг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг байжээ. Энэ 2015 онд 10 тн алт олборлохоор төлөвлөснөөс хагас жилийн байдлаар 3,6 тн-ыг олборлосон үзүүлэлттэй байна.
Иймд эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын төлбөрийн тэнцлийг дэмжиж гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт даалгалаа.
Энэ хүрээнд алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 256 тэрбум төгрөг хүртэлх, нэг жил хүртлэх хугацаатай, 9 хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгаж, Монгол банкны ерөнхийлөгчид зөвшөөрлөө.
Мөн алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 50 хүртлэх хувьд, тухайн жил дуусгавар болох нөхцөлөөр Засгийн газар өрийн баталгаа гаргаж, зохих журмын дагуу холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт