ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүргүй Америк охин Украйнаас ”эгчийгээ” олжээ

    Техас мужид амьдардаг нэгэн гэр бүл Trеacher-Collins синдромтой охинтойгоо адил өвчтэй зургаан настай охинг Украйнаас зургаан жилийн өмнө өргөж авчээ. 

    Даника хэмээх охин Trеacher-Collins өвчний улмаас төрөлхийн нүүрний ясны дутмагшил, сонсголын бэрхшээлтэй. Түүнд ямар ч гэр бүл хамаатан садан байгаагүй учраас асрамжийн газар өнгөрүүлсэн зургаан жилийн туршид түүн дээр нэг ч удаа эргэлт ирсэнгүй. Харин анхны бөгөөд сүүлийн, цорын ганц түүн дээр зочилсон хүмүүс бол Том болон Тами Ветморийн гэр бүлийнхэн юм. 

    Америк гэр бүлийн Даника охиныг үрчлэх болсон шалтгаан бол тэдний төрсөн охин Жулиана юм. 

    Жулиана охин Даникатай адил Treacher-Collins синдромтой ч илүү хүнд төрөлд хамаарагдана. Тэр сонсголын бэрхшээлтэйгээс гадна, нүүрний ясны 40 хувь нь төрөлхийн байхгүй. 

    Тэрээр 45 орчим удаа нүүрэндээ мэс засал хийлгэсэн бөгөөд, тархи, зүрхний үйл ажиллагаа нь хэвийн. 

    "Даника бол маш бүтээлч сэтгэхүйтэй, сониуч хүүхэд. Яагаад ч юм түүнийг анх хараад тэр миний охин байх ёстой хүүхэд шиг санагдсан учраас ямар ч эргэлзээгүй түүнийг өргөж авсан. Жулианагийн хувьд, тэр хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй хайрлаж халамжилдаг, хэнээс ч илүү ухаалаг охин. Түүнтэй хамт тавхан минут л цагийг өнгөрөөхөд түүнийг яг л бусад хүмүүстэй адил гэдгийг нь хүн бүр ойлгох болно" хэмээн охидын ээж Тами Ветмор ярьсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй