Алдарт дуучин Уитни Хюстон, Бобби Браун нарын ганц охин Бобби Кристина Браун өчигдөр буюу долдугаар сарын 26-нд 22 насандаа таалал төгслөө.
Тэрбээр нэгдүгээр сард Атланта хотын захад нөхөр Ник Гордоны хамт амьдардаг байсан байшингийнхаа угаалгын өрөөнд ухаангүй олдож түүнээс хойш Атлантагийн сувиллын газар өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж байсан юм. Энэ хугацаанд Кристина болсон явдлын талаар гэр бүлийнхэндээ ярих хэмжээний бүрэн сэхээ орохгүй байсаар ийнхүү өөд болжээ.
"Эцэст нь тэр бурханы гарт амар амгалан нойрслоо. Өнгөрсөн хэдэн сарын турш харамгүй тусалж дэмжиж байсан хүмүүстээ талархлаа илэрхийлж байна" хэмээн түүний гэр бүлийнхэн ярьсан байна.
Түүний ээж Уитни Хюстон одоогоос гурван жилийн өмнө "Беверли Хилтон" зочид буудлын угаалгын өрөөнд таалал төгссөн юм.
Кристинагийн үхэлд гэр бүлийхэн нь түүний нөхөр Гордоныг ихээхэн сэжиглэж байгаа бөгөөд Кристинаг зодож 11.000 ам.доллар түүний данснаас хулгайлсан байх магадлал өндөр байгаа ажээ.

(Нөхөр Ник Гордоны хамт)


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт