Эдгээр долоон хүн зохион байгуулсан, оролцсон гэмт хэргээсээ болж дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байсан, зарим нь одоо ч эрэн сурвалжлагдаж буй цуутай гэмт хэрэгтнүүд юм. Тус жагсаалтыг Осама Бин Ладен 2011 онд алуулах хүртлээ тэргүүлдэг байв.
1. Жоакүин Аркивалдо Гүзман Лоера

2011 онд Осама Бин Ладеныг нас барснаас хойш, дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэм хэрэгтний тэргүүн байр түүнд очив. Тэр Мексикийн хар тамхины нөлөө бүхий худалдаачин байсан бөгөөд 2011 онд түүнийг АНУ-руу шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тэр шоронгоос оргосон ч 2014 онд баривчлагджээ. Баривчлагдах хүртлээ тэр өөрийн нэр нөлөө, байр суурийг улам өргөжүүлсэн байдаг. Хальт харахад тэрээр Монголын нэгэн алдартантай тун төстэй.
2. Аяман Али Завахири

Осама Бин Ладены туслах байсан тэрээр Осамаг үхсний дараа Аль Кайда бүлэглэлийн толгойлогч болов. 1998 онд Танзани дахь олон орны ЭСЯ-ыг дэлбэлж хэдэн зуун хүний аминд хүрсэн халдлагын хэргээр түүнийг эрэн сурвалжилж байсан юм.
3. Давүүд Ибрахим

Тэрээр 5000 гишүүнтэй Д-компани хэмээх гэмт хэргийн бүлгийн толгойлогч юм. Энэтхэг даяар хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн. Одоогоор Пакистанд амьдарч байгаа гэсэн таамаглал байдаг. Түүний бүлэглэл хар тамхины наймаа, мөн захиалгат аллага үйлддэг ба Аль Каида бүлэглэлтэй ойр дотно холбоотой ажилладаг. Түүнийг 1993 онд 257 хүний аминд хүрсэн Бомбейн дэлбэрэлтэд сэжиглэдэг.
4. Семьён Могилевич

Семьён Могилевичийг Орос улсад зохион байгуулагдсан бүх хүнд гэмт хэрэгт оролцоотой хэмээн сэжиглэдэг. Түүнийг Оросын хамгийн аюултай дээрэмчин гэх нь ч бий. Тэрбээр зэвсэг, цөмийн материалууд хулгайлж, өрсөлдөгч дайснуудаа хөнөөж байв. Татвараас оргон зайлсан хэргээр 2008 онд баривчлагдаж байсан ч 2009 онд суллагдсан юм.
5. Насар Али Вухайши

Осама Бин Ладены нарийн бичиг байсан тэрээр одоо Иемен дахь Аль Кайда бүлэглэлийн толгойлогч. Тэр өөрийн хамт хоригдож байсан 23 нөхдийн хамт 2006 онд Иеменийн чанга дэглэмтэй, өндөр хамгаалалттай шоронгоос оргож байв.
6. Маттео Мессина Денаро

Маттео бол Италийн мафийн одоогийн толгойлогч юм. Түүнийг 1993 оноос хойш эрэн сурвалжилж байгаа ч 2001 онд мафийн толгойлогч болох үедээ л олонд ил болсон юм. Италийн мафи хэдийгээр үйл ажиллагаа нь суларч, олон цуутай гишүүд нь цагдаагийнханд баригдсан ч Маттео тэднийг оргуулж дөнгөсөөр өдийг хүрсэн. Цагдаа нар баригдсан гишүүдээр нь дамжуулж түүнийг барих оролдлого хэд хэдэн удаа хийж байсан ч, тэр амжилттай зугтсаар байгаа.
7. Алимжан Токтахунов

Алимжан бол Оросын дээрэмчин бөгөөд Ази төрхөөс нь улбаалж түүнийг "Тайванчик" хэмээн хочилдог. Тэрээр Евро-Азийн хэмжээнд үйлдэгдсэн хар тамхи, хууль бус зэвсгийн наймаа, автомашины хулгай зэрэг хэргүүдэд голлох байр суурь гүйцэтгэсэн. 2002 оны өвлийн олимпийн үеэр албан тушаалтануудад хахууль өгсөн хэргээр тэр Италид баривчлагдсан. Гэсэн хэдий ч Италичууд түүнийг АНУ-ын хоригийг үл тоон сулласан байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт