ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Санаанд оромгүй спортын төрлүүд

    Дэлхий даяар зохиогддог, тун сонирхолтой магадгүй хачин жигтэй спортын төрлүүдээс танд танилцуулж байна. 

    1. Алгадалтын тэмцээн 

    Өөд өөдөөсөө харж зогссон хоёр хүн бие биенийгээ ээлж ээлжээр хамаг хүчээрээ алгадана. Түрүүлж бууж өгөх, аль эсвэл муужирч унасан нь ялагдагч болох болно. Нилээдгүй газар авч буй спорт. 

    2. Чихээрээ таталт 

    Хоёр хүн нэг уяаг чихнээсээ зүүж хоёр тийш, нэг нэгэндээ өвдөлт мэдрүүлэн буулган авахын тулд хүчтэй татна. Ихэнх тэмцээн хэн нэгний чих өвдөх, цус гарах явдлаар өндөрлөдөг бөгөөд дэлхийн зарим газруудад энэ тэмцээнийг хориглоод байгаа юм. 

    3. Хааны хөлбөмбөгийн наадам 

    XVI зуунаас зохион байгуулагдаж ирсэн тэмцээн. Хэдэн зуугаараа цугларсан олны дунд ганцхан бөмбөг орхих. Цугласан хүмүүс уламжлалт ёсоор хоёр багт хуваагддаг ба үдийн 14 цагаас үдшийн 22 цаг хүртэл тэмцээн үргэлжилдэг. Аль баг түрүүлж бөмбөгийг онооны хаалганд оруулж гурван оноо авч чадна, тэр баг түрүүлнэ. Тэмцээнд ердөө нэг л дүрэм бий: Хүн алахгүй, хүн хуурахгүй. 

    4. Кабадди 

    Өмнөд Азид түгээмэл дэлгэрсэн, Бангладешийн үндэсний спорт. Тус бүр долоон хүнтэй хоёр багийн хоорондын тэмцээн. Хамгийн сонирхолтой нь оролцогч тэмцээний үеэр амьсгаа авах ёсгүй ба үүнийгээ батлахын тулд "Каббади, Каббади" хэмээн давталттайгаар амандаа унших ёстой. Харин өрсөлдөгч нь түүнийг амьсгаа авахуулахын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. 

    5. Шилбэ өшиглөлт 

    Өрсөлдөгчид нэг нэгийнхээ цамцны захнаас бариад, хэн нэг нь газар унах хүртэл шилбэрүүгээ өшиглөлцөнө. 1600-аад оны үед анх зохиогдсон тус спорт 1950 оны үед дахин зохиогдож эхэлжээ. Одоо цагт хүмүүс шилбээ хамгаалах хэрэгсэл, зориулалтын хатуу саваа мод ашигладаг. Жил бүр мянга мянган хүн "Дэлхийн шилбэ өшиглөлтийн аварга"-ыг үзэх гэж цуглардаг.

    6. Бузкаши

    Афганистаны үндэсний спорт Бузкаши нь Перс хэлээр "ямаа чирэх" гэсэн утгатай үг юм. Оролцогчид толгойг нь тасдаж, тэмцээний зориулалтаар усанд дэвтээсэн ямааны туламыг түрүүлж авч нэгэн жижиг байт талбайд авчрахаар өрсөлдөнө. 

    7. Шатрын бокс 

    Бие, тархины нэгэн зэрэг асар их хүч шаардсан спорт. 

    8. Бо-Таоши 

    Японы сургуулиудад зохиогддог маш харгис бүтэцтэй тэмцээн. Баг тус бүр том саваа модтой ба өрсөлдөгч багийнхаа модыг 30 градус буюу түүнээс их хэмжээгээр газарт бөхийлгөх гэж өрсөлддөг. 

    9. Этон хананы тэмцээн 

    Регби спортын арай харгис төрөл нь Этон хананы тэмцээн юм. Этон коллежийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн нь, өрсөлдөгч багийнхаа хананд бөмбөгийг удаан тогтоох байдлаар оноо цуглуулдаг. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ хялбар биш, сүүлийн зуун жилийн хугацаанд ихэнхи тоглолтууд 0-0 харьцаагаар өндөрлөсөн байдаг. 

    10. Дэрээр байлдах тэмцээн 

    Хэдийгээр анх хөгжилдөх зорилгоор зохиогдож байсан ч, өдгөө хагас мэргэжлийн тэмцээн болтлоо өргөжжээ. Хоёр юм уу гурван эмэгтэйн дунд зохиогддог тус тэмцээний үеэр шүд унах, тархи хөдлөх гэх мэт эрүүл мэндэд халтай тохиолдлууд маш их гардаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй