Тайлбар:
АНУ-ын агаарын довтлогоо
Ислам улсын эзэмшил нутаг
Ислам улсын нөлөөнд ороогүй нутаг“ISIL” буюу Исламын Левант улс нь 1999 онд өмнөд Иракт анх байгуулагджээ. Тэд өөрсдийгөө “Аль Шам” буюу Ирак дахь Аль Каида хэмээн нэрийдэж байсан ч удалгүй хүчирхэгжсээр өдгөө улс хэмээн өөрсдийгөө өргөмжлөөд байна. Одоогоор тус бүлэгт дэлхийн 50 орноос лал шашинтнууд хөлсний цэрэг нэрийн дор цугларан арми нь 40.000 дайчинтай болсон гэсэн судалгаа бий. Иракийн нийслэл Багдад хот руу дөхөж ирээд буй Исламын Левантын дайчдаас хамгаалж, цэргээ оруулахыг АНУ-аас Иракийн засаг захиргаа хүссэн ч татгалзсан хариу сонссон. Харин Америкчууд агаарын довтолгооноор цохилт өгөхийг илүүд үзэж байна. Исламын Левант улсын нутаг дэвсгэр өдрөөс өдөрт тэлж, одоогийн байдлаар Сири, Иракийн газар нутгийн тал нь тэдний мэдэлд орон 300.000 кв.км нутгийг хамраад буй ажээ. Тулалдаан Иракийн хойд хэсэгт Курдуудын эзэмшил бүсд ид өрнөж, улс орных нь аюулгүй байдалд заналхийлж эхэлмэгц Турк хилийн дагуух цэргийн баазаа Америк, Сирийн босогчдод ашиглуулж эхлээд байна. Исламын дайчдын эсрэг Америк, Их Британи, Австрали улс хамтран тэмцэж агаараас довтолж байгаа ч төдий л үр дүнд хүрэхгүй байгаа талаар хэвлэлүүд бичих болжээ. Учир нь агаараас довтолсоор сарын хугацаа өнгөрөөд байхад Исламын дайчдын хүч мэдэгдэхүйц сулраагүй, харин ч үйл ажиллагаа нь өргөжиж дайны гал олон муж, газар нутгийг хамраад байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Их Британи, Франц улсуудын лалын шашинт залуучууд тус бүс нутгийг зорих нь ихэсчээ. Тэдний нэлээдгүй хувийг 18 хүртэлх насны охидууд эзэлж байгаа нь бүр ч илүүтэй сэтгэл түгшээсэн асуудал болоод буй гэнэ. Тэднийг алан хядагч, амиа золиослогч болж Европод эргэн ирж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм.

Исламын улсыг байгуулаад буй Левант бүлэглэлийн удирдагч Абу Бакра аль-Багдад нь 1971 онд Иракийн Самар мужид төрсөн. Жинхэнэ нэр нь Ибрагим Аввад Ибрагим Али аль-Бадри юм. Тэрээр 2004-2014 онд Аль Кайда бүлэглэлийн Ирак дахь удирдагчийн нэг байсан бөгөөд энэ оны зургадугаар сарын 29-нд Иракийн хоёр дахь том хот Мосулыг эзэлмэгцээ Исламын Левант улсыг байгуулснаа зарлаж өөрийгөө халифаар өргөмжилсөн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт