Одоогоос арван жилийн өмнө Олон Улсын Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдрийг хамгийн анх тэмдэглэж байв. Гэсэн ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дэлхийн хэмжээнд буурахгүй хэвээр байгаа юм.
168 сая гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг бол түүний 85 сая орчим нь хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Нийгмийн хамгаалал, ядуурал, сургуульд хамрагдах боломж, ажил хөдөлмөр эрхэлдэггүй насанд хүрэгсэд, хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар хуулийн хяналтгүй байгаагаас хүүхдийн хөдөлмөр эрхлэлт үүсдэг байна.
10. Камбожи хүү хогийн цэг дээр насанд хүрэгсэдтэй хамт гялгар уут түүх ажил эрхэлдэг.

9. Бангладешт эдгээр хүүхдүүд, орон нутагт хийсэн тамхийг савлаж, тамхи бэлдэх ажил хийдэг.

8. Афганистанд тоосго өрж буй бяцхан охин

7. Пакистанд уурхайд ажиллаж буй охин (2012 он). Түүний аавын хэлснээр тэр өдөрт 250 рүпи буюу 2.77 ам.доллар олдог.

6. Энэтхэгт нүүрсний агуулахад ажиллаж буй бяцхан хүү (2011 он). Нүүрсний уурхай, агуулахад ажилладаг хүүхдүүд ихэвчлэн энгийн багаж, эсвэл нүцгэн гараараа ажил хийдэг. Тэдэнд ямар ч хамгаалах хэрэгсэл байдаггүй.

5. Камбожийн Кендалл мужид амьдардаг тус охин тоосгоны үйлдвэрт тоосго хатаах ажил эрхэлдэг.

4. Суданд шавраар тоосго хийж буй хүү

3. Мьянмар улсад зочид буудлын барилгын ажилд зориулан толгой дээрээ цемент зөөж буй охин

2. Бангладешт баллоны үйлдвэрт ажилладаг долоон настай хүү. Энэ үйлдвэрт түүнээс гадна олон хүүхэд ажилладаг ба дийлэнхи нь өдөрт 12 цаг ажилладаг.

1. Бангладешийн Дака-д хөнгөн цагааны үйлдвэрт өдөр бүр 12 цаг ажилладаг 10 настай хүү.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт