Таны гоо сайхандаа гаргадаг жижиг алдаанууд наснаас тань овортой харагдахад нөлөөлдөг байна.
1. Хэт нүсэр материалтай хувцас
Хэт нүсэр материалтай хувцаслалт, таныг донжтой гэхээсээ илүүтэй овортой, хөгшин харагдуулах тохиолдол элбэг.
2. Харааны шилнийхээ загварыг зөв сонгох
Хэрвээ та хараа муутай бол, өөрт зохисон, бага зэрэг өвөрмөц, загварлаг шилний рам сонгож авахгүй бол танд овор нэмэхээс гадна хэт албаны, энгийн харагдуулах талтай шүү.
3. Саарал өнгийн үс
Саарал, цайвар өнгийн үсний будалт одоо охид бүсгүйчүүдийн дунд "моодонд" орж байгаа ч, та ийм өнгөөр үсээ будуулахыг хүсч байгаа бол дахин сайтар бодоорой. Нэгдүгээрт үсийг маш их гэмтээнэ, хоёрдугаарт, тохиромжгүй саарал өнгөөр үсээ будах нь таныг даруй 10 гаруй насаар хөгшин харагдуулах болно.
4. Кардиган цамц
Ихэвчлэн дунд насны бүсгүйчүүд хүзүүндээ хээнцэр жижиг алчуурын хамт кардиган өмсдөг. Ийм учраас, байнга кардиган цамц өмсхөөс татгалзан, өмсөх үедээ бусад гоёл чимэглэл, хувцасны өнгөндөө анхаарал хандуулаарай
5. Намхан ултай гутал
Биед эвтэйхэн намхан ултай, энгийн загвартай гутланд дургүй хүн хэн байх вэ. Гэхдээ та ямар ч насны эмэгтэй байлаа гэсэн, заримдаа хээнцэр өндөр өсгийт өмсөх нь танд маш их үзэмж нэмнэ.
6. Өргөн өмд
Өргөн, трапецан өмднүүд одоо загварын чиг хандлагыг эргэн тодорхойлж байгаа ч, өргөн өмд бүр "донжтой" гэсэн үг биш. Нэн ялангуяа та ахимаг насны эмэгтэй бол, өмднийхөө сонголтод сайтар анхаараарай. Тохиромжгүй өмд хүнийг маш муухай, бас овортой харагдуулдаг
7. Өөрийн арьсны өнгөний дагуу хувцаслах
Эмэгтэй хүн бүрт улаан, цэнхэр өнгийн хувцас зохидог. Та хувцас худалдаж авах гэж байгаа бол, өөрийн арьсны өнгөтэй харшлахуйц аль эсвэл, арьсны өнгөтэй адил өнгийн хувцас худалдаж авхаас татгалзаарай. Овортой харагдах гол хэрэгсэл бол, хувцасны буруу өнгө гэдгийг үргэлж сана.
8. Хуучирсан загварын цүнх
Арван жилийн өмнө бүсгүйчүүдийн барьдаг байсан цүнхийг та өнөөдөр барьж байвал, энэ нь таныг бүхэлд нь оворжуу харагдуулах магадлалтай. Үүний оронд элдэв чимэглэлгүй, сонгодог минималл загварын цүнх сонго.
9. Хэт их эсвэл хэт бага нүүр будалт
Тод хацар өнгөлөгч, хиймэл сормуус, уруулын будаг хүний нүүрийг хэт нүсэр харагдуулдаг. Ийм учраас та нүүрээ хэрхэн будах талаар сайн мэдэхгүй байгаа бол, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт