ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дахиад 2 хүүхэд усанд осолджээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хрооны Сонсголонгийн гүүрний дэргэд Туул голын усанд өчигдөр орой 17 настай Т хэмээх хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн дуудлагыг 23-ны өдрийн 22:36 цагт хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж цогцсыг уснаас гаргасан байна. Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд гол, нуурын усанд живж амиа алдах явдал тасрахгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дэлгэр мөрөнд 8 настай хүү, Завханы Тэлмэн суманд 16 настай хүү тогтоол усанд осолдож амиа алджээ. Өчигдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Дэлгэр мөрөнд 45 настай Ц хэмээх эрэгтэй осолдсоныг эрэн хайж байна.

    Монгол Улсын хэмжээнд бараг өдөр бүр нэг хүн усанд осолдож амиа алдаж байгаа нь харамсалтай. Иймд иргэдийг гол усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя.    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй