ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Германд Эболагаар халдварласан хүн нас барлаа

    56 настай Судан эр НҮБ-ын хүмүүнлэгийн ажилаар Либер улсад ажиллаж байжээ. Тэрээр эболагийн халдвар тээн Герман улсад хүргэгдэж ирсэн гурав дахь өвчтөн бөгөөд нас барсан анхны хүн боллоо. Өвчтөн Герман дахь “Лепзиг” эмнэлэгт энэ сарын 9-нд хүнд байдлаар ирээд эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч харамсалтайгаар нас барлаа хэмээн НҮБ-аас өчигдөр мэдэгдсэн байна. Өвчтөн 4 хүүхэдтэй байжээ.

    Гэхдээ өнгөрөгч 10 дугаар сарын 3-нд Германы Хамбург хотноо Эболагаар халдварласан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчний эхэн үед эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрсэн гэх таатай мэдээг эмнэлгийн ажилчид дуулгаж байна. Харин эболагаар өвчилсөн нь тогтоогдсон хоёр дахь өвтөн Уганда улсад ажиллаж байсан Испанийн эмч Германы Франкфурт хотод эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

    Баруун Африкийн орнуудад хүчтэй газар авсаар байгаа үхлийн аюулт эбола вирусын халдвараар тус улсад ажиллаж байгаа эмч эмнэлэг болон хүмүүнлэгийн ажилчид өвчлөх нь нэмэгдсээр байгаа учраас АНУ аюулгүй байдлын зүгээс тусламжийн хүчээ буцаан татаж магадгүй гэх шуугиан мэдээллийн хэрэгслүүдээр тарж эхлээд байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй