Перу улсын зүүн өмнөд тосгодоор 5 дугаар сараас эхлэн Амазонгийн ширэнгэн ойд амьдардаг зэрлэг омгийнхон нум сумаар зэвсэглэн ойролцоох тосгод руу халдах нь эрс ихэсч хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулж тус улсын Засгийн газар Мачо Пиро хэмээх тэдгээр омгийнхонтой холбоо тогтоохоор болсноо зарлалаа.
Антропологичид тэдний ийнхүү олон удаа үзэгдэж, тосгон руу довтлон мал хуйг нь алж хядах болсныг тус омогт өлсгөлөн нүүрлэсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Өнгөрсөн онд Mачо Пиро омгийнхон ширэнгэн ойгоос 100 гаруй удаа гарч ирэн голын эрэг дагуу хүмүүстэй тааралдсан тухай тэмдэглэжээ. Харин энэ 5 дугаар сард тус омгийн дайчид Maчигуенга тосгон руу довтлох үеэр нэгэн залуу хөвүүн нум суманд оногдон амиа алдсан юм.
Үүнээс өмнө 2011 онд тэдний суманд өртөн орон нутгийн нэг иргэн амиа алдсан бол Амазон мөрний ай сав хамаардаг Ману үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн байгаль хамгаалагч шархдаж байсан аж.
Перугийн Засгийн газар Mачо Пиро омогтой ойролцоо хэлтэй Ине /Yine/ омгоор дамжуулан ойлголцохоор оролдож байгаа юм байна.
Эх сурвалж: www.telegraph.co.uk
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт