ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Олимпийн аварга Брюс Женнерийн эмэгтэй хүн болсон түүх

    Америкийн ТВ-ийн од, Олимпийн аварга тамирчин Брюс Женнер хүйсээ солиулан Кейтлин Женнэр хэмээх нэрээр гарч ирсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм. Брюс Женнер олон хүний мөрөөддөг амьдралаар амьдарч чадсан, өндөр амжилтад хүрсэн нэгэн. Тэрбээр Ким Кардашианы ээж Крис Женнерийн нөхөр, Ким, Клоэ, Кортней, Роберт Кардашианы хойд эцэг, цахим ертөнцийн од бүсгүйчүүд болох эгч дүүс Кендалл Женнер, Кайли Женнер нарын төрсөн эцэг юм. 

    Харин одоо тэрбээр хэдхэн хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай трансжендер бүсгүй, ЛГБТ хүмүүсийн нүүр царай болжээ. Түүний амьдралын түүхийг өгүүлэх зургуудыг хамтдаа сонирхоё.

    1949 онд Брюс Женнер Нью-Иорк хотод мэндэлжээ. Түүний эгч нэгэн ярилцлагандаа Брюсыг 8 орчим настайдаа даашинз өмсөж байхыг нь харсан гэжээ. Яагаад даашинз өмссөн шалтгааныг нь асуухад "Зүгээр л өмсмөөр санагдаад" гэж хариулсан гэдэг. 

    Өсвөр насандаа Женнер хөл бөмбөгийн тамирчин байсан бөгөөд өвдгөндөө бэртэл авсны улмаас хөл бөмбөгөө орхин оронд нь дасгалжуулагчийнхаа зөвлөсний дагуу декатлоноор хичээллэж эхлэв. 

    1976 онд Канадын Монтреалд болсон Олимпийн наадмаас Женнер декатлоны төрөлд алтан медаль хүртлээ. Энэ үеэр тэрбээр дэлхийн рекордыг эвдсэн бөгөөд хүйтэн дайны үеэр Зөвлөлтийн тамирчдын дээр гарсных нь төлөө АНУ-ын баатар хэмээн нэрлэж байв. 

    Үүнийхээ дараа тэрбээр өөрийн хувийн амжилтаа эвдэж нэр алдар нь улам цуурайтав. Бэлтгэл хийх үед ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг, хичнээн их өвдөлт мэдэрдэг байснаа хожим дурссан байдаг. 

    Тэрбээр анхны гэргий Кристи Краунертайгаа гэрлэсний дараа Нью-Иорк Таймс сонины сэтгүүлч ийнхүү ярьжээ. "Женнер Америк орныг яг л нэг том аварга биет том саваа модоор хутгаж байга юм шиг л донсолгож байна. Одоо тэр эхнэртэйгээ хамт бүр ч илүү нэр хүндтэй болсон. Тэдний нэр хүндийг унагах, буулгаж авна гэдэг бараг боломжгүй зүйл".

    Кристи, Брюс нар 1981 онд гэрлэлтээ цуцлуулсан ч тэд Бурт, Кейси хэмээх 2 хүүхэдтэй болсон юм. 

    Брюс Кристигээс гэрлэлтээ цуцлуулсан долоо хоногтоо, жүжигчин Линда Томпсонтой Хавайд хуримлав. Мөн 1980 оны эхэн үеэс Женнер уралдааны машин сонирхож эхлэн, амьдралынхаа хэсэг хугацааг уралдааны машинд зориулсан байдаг. 

    Тэд хамтдаа Брендон, Сэм хэмээх 2 хүүгийн эцэг эх болжээ. Харамсалтай нь 1986 онд тэд гэрлэлтээ цуцлуулав. Харин тэдний хоёр хүү хоёул ТВ реалити шоуны алдартай хөтлөгчид болжээ. 

    1980-аад оны дунд үеэс Женнер таван жилийн турш дааврын эмчилгээнд хамрагдсан юм. Энэ үед тэр өөрийгөө ижил хүйстнээ сонирхдоггүй, харин бэлгийн дур хүсэл маш бага хүн гэдгийг албан ёсоор мэдэгддэг байв. 

    Брюс 1991 онд гурав дахь эхнэр Кристэй гэрлэлээ. Крис өмнөх гэрлэлтээсээ дөрвөн хүүхэдтэй байсан ба тэд Кайли, Кендалл хэмээх хоёр охинтой болсон юм. 

    Өдгөө цахим ертөнцийн одууд, ТВ-ийн хөтлөгчид болсон Кайли, Кендалл Женнер нар эцэг эхтэйгээ хамт байгаа нь. 

    Кардашианы гэр бүлийнхнийг олны танил болгосон, "Кардашианыхан" реалити шоуг Крис, Брюс нар хамтдаа санаачлан, зохион байгуулдаг байв. 

    2012 оноос Женнерийн бэлгийн чиг хандлага, хүйсийн талаар цуурхал дэгдэж эхлэв. 

    Тэрбээр өөрийгөө хүйсийн эмгэгтэй гэдэг байсан бөгөөд 1990 оны дунд үед Крис үүнээс нь болж салах хүсэлтэй байсан ч тэд гэр бүл хэвээр үлджээ. 

    2004 онд Женнер төвөнхийн мэс засалд оров. Хүмүүс энэ үйлдлийг нь хүйсээ солиулах мэс заслын эхлэл гэж үзэж байсан ч тэрбээр хоолойныхоо өнгөнд дургүй учраас мэс засалд орсон хэмээн тайлбарлажээ. 

    2014 оны аравдугаар сард 65 насныхаа төрсөн өдрөөр хумсаа будсан байдалтайгаар тэр паппарацуудын дуранд өртжээ. 

    Уруулын будагтай зураг нь 2014 онд сэтгүүлд нийтлэгдэв. Энэ тухай түүний анхны эхнэр Кристи: "65 жилийн туршид өөрийгөө буруу хүйстэй гэдгээ мэдрэн сэтгэл санааны зовиуртай амьдарсан хүн одоо үлдсэн амьдралаа хүссэнээрээ байлгах бүрэн эрхтэй. Хүмүүс надтай санал нэгдэн түүний эрүүл мэнд, аз жаргалын төлөө залбираасай гэж хүсч байна" хэмээн ярьсан байна. 

    2015 оны дөрөвдүгээр сард Женнер хөхний мэс засалд орсныхоо дараа хөхний даруулга зүүж эхлэв. Үүнтэй зэрэгцэн сэтгүүлч, паппарацичид түүнийг хаа ч явсан дагаж тайван байлгахаа больжээ.

    Үүний дараа Женнер ярилцлага өгөхдөө өөрийгөө эмэгтэй хүн гэж хэлсэн байна. 

    Хүйсээ солиулах мэс засалд орсныхоо дараа нэрээ Кейтлин Женнер болгон өөрчилж, Vanity Fair сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулан жинхэнэ шуугиан тарив. 

    Тэрбээр харин бэлэг эрхтэн солиулах мэс засалд орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд АНУ-д амьдарч буй нийт 700,000 трансжендер хүмүүсийн ердөө 175,000 орчим бэлэг эрхтнээ солиулах мэс засалд орсон байдаг. 

    Кардашианы гэр бүлийнхэн, түүний төрсөн охидууд энэ өөрчлөлтийг хамгийн их дэмжиж, тусалсан байна. 

    Тэрбээр өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй