Сайн жүжигчин, сайхан бүсгүй, сайн гэргий байхад багагүй хөдөлмөр шаардагдана. Харин Холливудын бүх цаг үеийн хамгийн сайхан бие галбиртай 15 эмэгтэйг та бүхэнд танилцуулж байна.
1. Пенелопе Круз

Гоо үзэсгэлэнтэй, сайхан бие галбиртайгаас гадна түүний Англи хэлний сонсголонт дуудлага нь олон хүний хүндлэлийг хүртдэг.
2. Брүүк Бөрке

"Ододтой бүжиглэе" шоуны од тэрбээр Викториа Сэкрэтийн сахиусан тэнгэрүүдээс дутахааргүй гоолиг байгаа биз?
3. Жессика Билл

Түүний сайхан инээмсэглэл, мөн өв тэгш бие хаа мөн л олон хүний харцыг булаадаг.
4. Денис Ричардс

"Drop Dead Gorgeous" буюу "Ухаан алдам гоо үзэсгэлэн" нэртэй кинонд түүнийг тоглосонд эргэлзэх зүйлгүй мэт.
5. Бетти Пейж

"Pin Up" охидын хатан хаан гэгдэх тэрбээр, 1950 оны үед жинхэнэ мандаж байв.
6. Катерин Зета Жонес

Түүний хүүхэд нас жижиг тосгонд өнгөрсөн ч, тосгоноо орхин "Зоррогийн домог" "Оушны 12" гэхчлэн алдартай кинонд тоглосон, алдартай жүжигчин, үзэсгэлэн төгс эмэгтэй болжээ.
7. Жессика Алба

Түүний гоо үзэсгэлэнг бишрэх нь зөвхөн яриа төдий бус, 2006 онд эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр тэр тодорч байв.
8. Меган Фокс

Түүний тоглосон ихэнхи кинонуудад, түүний бие галбирыг тодотгосон хэсгүүд байдаг.
9. Жюли Ньюмар

1960-аад оны үед Бэтмэн киноны мууран эмэгтэйн дүрийг бүтээсэн тэрбээр гарцаагүй "халуухан" мууран эмэгтэй байсан юм.
10. Мерилин Монро

Түүний талаар ихийг нурших нь илүүц байх. Гоо үзэсгэлэнгийнх нь талаар өдгөө ч ярьсаар, цаашид ч домог мэт яригдсаар байх бүсгүй бол Мерилин Монро юм.
11. Анжелина Жоли

Анжели Жоли өдгөө 6 хүүхдийн ээж, дэлхийн олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан гайхалтай эмэгтэй билээ.
12. Брижит Бардот

Жүжигчин, дуучин, модель, амьтдын эрхийн төлөө тэмцэгч түүнд нэгэн үе дэлхийн хамгийн сайхан залуус дурлаж байсан гэлтэй.
13. Салма Хэек

2002 онд бүтээгдсэн алдарт зураач Фрида Кахлогийн намтарчилсан киног та үзвэл, түүний халуухан бие галбирыг үнэхээр бишрэх болно.
14. Софиа Лорен

Өдгөө хэдий 80 гаруй настай ч, тэрбээр гоо үзэсгэлэнгээ алдалгүй олон эмэгтэйн үлгэр дуурайлал болсон хэвээр байгаа юм.
15.Скарлет Иоханнсон

Түүнийг Холливудын хамгийн эмэгтэйлэг, уян налархай бие галбитай эмэгтэй хэмээн тодотгох тохиолдол ч бий.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт