ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагаан батганы талаарх ташаа ойлголтууд

    Шалтгаан

    Арьсны үхэжсэн эс, бохирдол, тос арьсны нүх сүвэн дээр хуримтлагдсанаар цагаан батга үүсдэг. Хар батгатай адилгүй нь, цагаан батга арьсан дээр хаалттай байдлаар, аль нэг нүх сүвийг таглаж үүсдэг байна. 

    Цагаан батга ямар ч насны, аль ч хүйсийн хүнд гардаг. Нэн ялангуяа шилжилтийн нас, жирэмслэлт, сарын тэмдэг ирсэн үе, цэвэршилтийн үед түлхүү тохиолддог. 

    Эмчилгээ

    Энэ төрлийн батга харьцангуй хялбар эмчлэгддэг. Та батганы эсрэг нүүр угаагч, тосон түрхлэг нүүрэндээ тогтмол хэрэглэснээр цагаан батганаас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн найрлагандаа бензойлын хэт исэл (benzoyl peroxide) агуулсан бүтээгдэхүүнүүд арьсан дахь илүүдэл тосыг бууруулдаг. 

    Мөн та өдөр тутмын зуршил, гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаарал хандуулж, нүүрээ хэт хуурайшихаас үргэлж хамгаалах хэрэгтэй. Тос агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь батга үүсэхгүй байх чухал хүчин зүйл юм. Харин нүүрний арьс хэт хуурайшсаны улмаас тос, бохирдол шингээх чадвар нэмэгддэг учир арьсныхаа ус чийгийн тэнцвэртэй байдалд анхаараарай. 

    Ташаа ойлголт

    Мөн цагаан батганы тухай олон ташаа мэдээлэл байдаг. Ийм учраас та эдгээрийг санаж явхад илүүдэхгүй : 

    • Нүүрээ хэт их угаах нь цагаан батганаас сэргийлэх арга бус
    • Түргэн хоол, шоколад цагаан батга үүсгэдэггүй
    • Сэтгэл гутрал мөн цагаан батганы үүсгэдэггүй

    Хэрэв цагаан батгыг үргэлж шахаж, бохирдуулбал үрэвсэж, эдгэсэн ч нүүрэн дээр сорив үлдээдэг учир болгоомжтой хандах хэрэгтэй шүү. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй