Чоно загас

Зарим хүмүүсийн далайд шумбахаас айдаг шалтгаан нь энэхүү загас юм. Таныг сийчихээс буцахгүй.
Aye-aye

Энэ амьтан Мадагаскарт байдаг. Хүнд ямар ч хоргүй ч гаднах төрөх нь танд таатай санагдахгүй нь лав. Яг л тамын чөтгөр шиг харагддаг.
“Goblin” махчин загас

Энэ махчин загас нь азаар далайн гүнд амьдардаг. Түүний аймшигт шүд, ер бусын хэлбэр нь айдас төрүүлдэг.
Далайн гахай

Энэхүү далайн гахайн дэргэд ердийн гахай харин ч үзэсгэлэнтэй харагдана. Хүнд хоргүй ч ойроос харвал энэ амьтан яав ч сайхан санагдахгүй.
Ялаа /Botfly/

Жирийн муу ялаанаас юунд нь айдаг юм бэ гэж та бодож магадгүй. Айдас нь ялаандаа бус түүний авгалдайд байгаа юм. Уг паразит ялаа нь таны арьсан дээр авгалдайгаа шахчихна. Харин тэд нь таны арьсыг нэвтлэн орсноор хэдэн мянган авгалдай таны мах, цусаар хооллоно гээд төсөөлөөд үз.
Сохор номин-харх

Энэхүү харахаас заваан, шижиг төрмөөр сохор номин-харх нь зүүн Африкт амьдардаг. Унтаж байхад чинь өвөр рүү чинь ороод ирнэ гээд бод доо. Хамаг бие чинь арзайж байгаа биз.
Матар /Gharial/

Матрын нэгэн төрөл болох Gharial-ийн урт хошуу, махчин загасных шиг шүд нь айдас төрүүлдэг. Энэ амьтны тоо толгой нь матарнаас илүү байдаг аж.
Мэнгэт хамарт од

Энэхүү хачин нэртэй амьтны нүүр нь ердөө энэ. Улаан тэмтрүүл шиг царайтай энэ амьтантай гэнэт таарвал айж зугтах нь тодорхой.
Цус сорогч сарьсан багваахай

Шөнийн ангууч энэ амьтан хүний цусыг сорохоос ч буцахгүй амьтан. Дэлхийд өргөн тархсан энэ амьтанд дуртай орны иргэд гэж лав байхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт