
Зуны улиралтай холбоотойгоор гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдолд олширч байна. Тухайлбал, Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн, Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн тус тус хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлал хийх зорилгоор явж байсныг хилчид илрүүлэв. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буцаан явуулсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт