ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн үзэсгэлэнтэй найман трансжендер модел

    Хэдийгээр хүйсээ солиулах хагалгаанд орсон, төрөлхийн эмэгтэй, эрэгтэй хүмүүс биш ч гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэр алдарт хүрч буй трансжендер моделиудын талаар хүргэж байна.   

    Инес Рау

    Хоёр жилийн өмнө хүйсээ солиулсан тэрбээр Хойд Африк, Францын эрлийз. Одоо 25 настай. 

    Исис Кинг 

    Супермодель Тайра Банксын зохион байгуулдаг "Америкийн топ модель" шоуны анхны трансжендер оролцогч тэрбээр 1985 онд Нью Иорк хотод төрсөн. 

    Андрей Пежик 

    1991 онд Австралид төрсөн тэрбээр 2014 онд хүйсээ солиулсан. Хүйсээ солиулахаасаа ч өмнө Андрэй аль хэдийн загварын ертөнцөд байр сууриа эзэлсэн модель болсон байсан ба Марк Жэйкобс, Жон Пол Готьер гэх мэт олон алдартай брендүүдтэй хамтран ажиллаж, 2012 онд Британи Ирландын топ модель шалгаруулах тэмцээнд шүүгчээр оролцон, Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны трансжендер модель болж байсан юм. 

    Аидиан Даулинг 

    Түүнийг эмэгтэй хүн байсан гэдэгт та итгэх үү? Өдгөө 27 настай тэрбээр таван жилийн өмнө хүйсээ солиулах маш хүнд хагалгаанд орж, дааврын эмчилгээнд явж эхэлжээ. 

    Хари Неф 

    1992 онд Америкт төрсөн тэрбээр модель, жүжигчин, зохиолч мэргэжилтэй юм. 

    Лиэ Ти 

    Лиэ Ти 1981 онд Бразилд төржээ. Vogue сэтгүүлд зургууд нь гарч Givenchy, Жон Пол Готьер брендүүдтэй хамтран ажилладаг өндөр амжилттай яваа модель юм. 

    Жийна Росеро 

    1983 онд Филлипинд төрсөн тэрбээр трансжендер бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч юм. Түүнийг 15 настай байхад нь нэгэн гэрэл зурагчин олж харсан бөгөөд улмаар Сан Франциско хот руу очиж ажиллан 2006 онд АНУ-ын иргэн болжээ.

    Кармен Карера 

    Кармен бол супермодель гэж хэлж болохуйц өндөр амжилттай яваа модель, бүжигчин мөн жүжигчин юм. 1985 онд Америкийн Нью Жерсид төрсөн. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй