
Сүүлийн жилүүдэд Монголчууд бид гадагшаа аялж зугаалах, бизнес үзэсгэлэн худалдаанд оролцох, сонирхох гээд хилийн чанад руу явах нь эрс олширсон. Үүнийг дагаад визний бэршээл ч учрах болсон. Учир нь Монгол Улсад гадаадын 22 орны элчин сайдын яам байдаг бөгөөд бусад дийлэнх орнуудын визийг авахын тулд БНХАУ-ын Бээжин хот дахь тухайн улсын Элчин сайдын яаманд очих шаардлага гардаг юм. Энэ нь тухайн иргэнд эдийн засаг, цаг хугацааны хувьд хохиролтой байдаг билээ.
Харин энэхүү бэршээлтэй асуудлыг “Монгол Таун Бээжин” ХХК хөнгөвчилж, шийдэж чадсан байна. Тус компани нь монголчуудынхаа зардал мөнгө, цаг хугацааг хэмнэж Бээжинд байгаа Элчин сайдын яамнаас виз хүссэн материалыг Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар дээр хүлээн авч, хүлээлгэн өгөх цогц, хямд, найдвартай, шуурхай үйлчилгээг санал болгож байна.
Тус үйлчилгээний төлбөр нь 1.150 юань байх юм. Үүнд:
1. Хоёр талдаа баталгаат олон улсын шуудан.
2. Улаанбаатарт пасспорт, бусад материалыг хүлээн авч Бээжин рүү явуулах.
3. Бээжинд материалыг хүлээн авч виз гарах хүртэл үйлчилгээ /нэмэлт төлбөргүй/
4. Бээжингээс Улаанбаатар руу бичиг баримтыг буцааж, тухайн иргэний гар дээр нь хүлээлгэн өгөх зэрэг зардлууд багтсан ажээ.
Хэрэв та өөрөө виз даруулахаар Бээжин явбал дараах зардал гарна.
1. Нэг хүнээр тооцоход Бээжин рүү явах, ирэх галт тэрэг, унаа, хоолны зардал 1200 юань болно.
2. Визний хариугаа хүлээж зочид буудалд 7 (пасспортыг элчин дээр авсан тохиолдолд нэг бус хэдэн сараар хүлээх тохиолдол ч гардаг) хоног байрлах хөлс, хоол, такси, орчуулагч, утасны төлбөр гэх мэтчилэн тооцвол хамгийн багадаа 2000-2500 юанийн зардал гарна.
3. Нийт 3.200-3.700 юань болох бөгөөд энэ нь монгол мөнгөөр дунджаар 1 сая 200 мянган төгрөг болно.
Харин та Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт хандаж үйлчилгээ авбал ердөө 1150 юань буюу 370.000 төгрөг болж 800.000 төгрөг хэмнэх юм.
Та Австрали, Австри, Бельги, Шинэ Зеланд, Швейцарь, Швед, Ирланд, Норвеги, Канад, Франц, Финланд, Индонез, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Өмнөд Америк, Африк, Зүүн Өмнөд Ази, Шенгений улсууд, Ойрхи Дорнод, Дундад Азийн болон Монголоос виз авах боломжгүй өөр бусад 100 гаруй орнуудын визийг захиалах боломжтой.
Монголчууд бид үндэснийхээ үйлчилгээгээ дэмждэг болсон нь бахархалтай.
Харилцах утас: 88116708, 94716708 (УБ), (+86) 1326120 2292 (Бээжин) wechat: 88116708, e-mail: mike_kbesud@yahoo.com
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Найман шаргын хойно "Арга билэг" төв.
“Монгол Таун Бээжин” ХХК
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт