ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрдэнэтэд 2 иргэн нүхэн зооринд амиа алджээ

    Энэ явдал өчигдөр өдөр Орхон аймагт болжээ. Тус аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага 11:56 цагт Онцгой байдлын газар ирсэн аж. Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай, эргэтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

    Хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэрэгжилтэн Р.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал  хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг уг зоориноос “TAPPA” багажаар орчны агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй тухай мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй