ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гадаад хэлийг амархан, хурдан сурах 5 арга

    Гадаад хэл сурмаар байгаа ч, хангалттай цаг байхгүй гэж ярьж буй хүмүүстэй бид хаа сайгүй л тааралддаг. Тэгвэл ингэж хэлсэн арван хүний ес нь асуудлыг шийдвэрлэх бололцоотой байдгийг судлаачид тогтоосон байна. 

    Цагийн зохицуулалтыг зөв хийх, бага зэрэг санаачлагатай байхад л бид хүссэнээ биелүүлэх боломж бүрдэнэ. 

    1. Сурахыг хүссэн хэл дээрээ сонин унших, мэдээлэл авах 

    Сонингийн бүх цэгүүдэд гадаад хэл дээр сонин, сэтгүүлүүд худалдаалагддаг учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд авах мэдээллээ өдөр тутам, долоо хоног тутам сурахыг хүссэн гадаад хэл дээрээ авахыг хичээгээрэй. Энэ үед шинэ үг хэллэг байвал толь бичгээс хайх, бичиж тэмдэглэх, цээжлэх, өгүүлбэрийн бүтцийг анхаарах гэх мэт аргаар та суралцаж болно. Гэхдээ үг бүрчлэн ойлгохгүй бол өөрийгөө зэмлэх огтхон ч хэрэггүй шүү. Зөвхөн ерөнхий утгыг нь эхний ээлжинд ойлгодог байхад л том амжилт. 

    2. Бие, тархиа нэг дор цэнэглэх 

    Спортоор хичээллэх нь бидний эрүүл мэндэд тустай. Хэрвээ та өглөө бүр гүйдэг, эсвэл фитнессээр хичээллэдэг бол сурах гэж буй хэл дээрээ хөгжим, аудио хичээл, өгүүллэг сонсож сонсголын дасгал хийж болно.

    3. Хоол идэхдээ ч хэл сурах 

    Нэг сумаар хоёр туулай буудах арга. Хэрвээ ойр орчимд тань гадаад хүн үйлчилдэг зоогийн газар байдаг бол, шууд л яриа эхлүүл. Их урт, мэргэжлийн түвшний яриа байх ердөө хэрэггүй. Зүгээр л ичимхий зангаа гээн, энгийн түвшинд ярих чадвартай болох хэрэгтэй. Мөн хооллох үедээ тухайн хоолны найрлага орцыг сурч буй хэл дээрээ нэрлэхийг хичээгээрэй. 

    4. Гадаад найзтай болох 

    Хэрвээ ажлын газарт тань таны сурч буй хэлтэй орноос хүрч ирвэл эргэлзэх хэрэггүй, тэр хүнийг кофе, оройн хоолонд урь. Ингэхдээ өөрийн шалтгааныг хэлж ойлгуулан, ярьж байх үед алдаа, дуудлагын алдаа гарвал засаж өгөхийг хүс. Гайхалтай туршлага болох болно шүү. 

    5. Оройн цагийг үр дүнтэй өнгөрүүлэх 

    Орой ажлаасаа тарж гэртээ ирээд буйдан дээр кино, ТВ үзэж, ном уншиж суух шиг жаргал үгүй. Тэгвэл энэ үед яагаад гадаад хэлээ сайжруулж болохгүй гэж? Хадмал орчуулгатай кино үзэн, үг хэллэг, өвөрмөц хэлцүүдэд анхаарлаа хандуулж, дараагийн удаа хэрэглээнд ашиглан хэлээ сайжруулаарай. Харин та ном унших дуртай бол, хэт хүнд үг хэллэгтэй номноос эхний ээлжинд татгалзаарай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй