ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өөх шатаадаг шилдэг 11 хүнс

    Эдгээр 11 хүнсийг та өдөр тутам хэрэглэвэл өөх тань хайлж жин хасах болно. Долоо хоног доорх хүнсийг хэрэглэхэд таны бэлхүүс нарийсах болно хэмээн Америкийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн “Newszoom.com” сайт санал болгожээ. 

    Жүрж

    shutterstock_110145431

    Жүржийг хоолноос 30 минутын өмнө идвэл таныг таргалалтаас сэргийлнэ. Учир нь жүрж витамин С-гээр баялаг юм. Витамин С нь бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж бие дэх өөх тосыг шатаадаг.

    Хар перц

    shutterstock_133083617

    Хар перц нь биед өөх тос хуримтлахаас хамгаалж байдаг. Мөн бодисын солилцоог түргэсгэж маш сайн дэмждэг.

    Шанцай /Cinnamon/

    shutterstock_92037011

    Шанц нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Мөн хоолны дур хүслийг дардаг онцлогтой. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэвэл элгэнд сөргөөр нөлөөлдөг.  

    Өндөг

    shutterstock_113786020

    Өндөг нь маш олон төрлийн үр ашигтай шим тэжээлийг агуулсан байдаг. Нэг ширхэг өндгөнд 7 грамм уураг байдаг. Судалгаанаас харахад өглөө өндөг идвэл өдөр авах илчлэгийг бууруулдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл өглөө өндөг идсэн байхад өдөр идэх хоолны хэмжээ тань багасна гэсэн үг. 

    Алим

    shutterstock_111769100

    Алим төдийгүй бүх л жимс таныг жингээ хасахад туслах анд найз чинь юм.  Жимс тоо томшгүй олон ашиг тусыг таньд өгнө. Наад зах нь шүд цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгож, олон аминдэмийн тэжээл өгдөг. 

    Ногоон цай

    shutterstock_108432062

    Ногоон цай нь биед маш их ашиг тустай. Биеийн хорыг гадагшлуулж, цэвэрлэж байдаг. Та ногоон цайн дээрээ зөгийн бал, нимбэг нэмбэл эрүүл мэндийн төгс цай болно.

    Нэрс

    shutterstock_147690128

    Нэрс нь эрүүл мэндэд тустай маш олон антиоксидантыг агуулдаг. Тал аяга нэрсэнд 40 хүртэлх калори агуулагдаж байдаг. Мэдрэл, оюун ухаанд нэрс маш эерэгээр нөлөөлдөг.

    Бүйлс /Almonds/

    shutterstock_97357556

    Бүйлс болон аливаа самар нь жин хасч буй хүнд маш хэрэгтэй хүнс юм. Учир нь бүйлс нь уураг, эслэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өөхжилтийн эсрэг үр дүнтэй.

    Чинжүү

    shutterstock_115902238

    Чинжүү нь хоолны дуршил дардаг. Тиймээс халуун чинжүү хааяа идэж байгаарай. Бас чинжүүнд ашигтай амин дэмүүд ч байдаг. 

    Кофе

    shutterstock_87855436

    Судалгаагаар кофенд байх кофеин нь бодисын солилцоог хурдасгадаг болохыг тогтоожээ. Гэхдээ чихэртэй, сүүтэй кофе нь таныг таргалуулна гэдгийг санаарай. Бас хэт их кофейн нь биед сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөрт 1-3 аяга кофе уухад л хангалттай.

    Хүнсний ногоо

    shutterstock_122387992

     

     

     

    Жин хасахыг хүсч буй хүний хамгийн зөв хоол бол бүх төрлийн хүнсний ногоо юм. Өдөрт та 2-3 аяга хүнсний ногоон зууш, салат идвэл олон төрлийн амин дэмийг авах болно. Ингэснээр бие дэх илүүдэл өөх тосыг шахаж гаргана.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй