
Алдартай загвар өмсөгч, “Америкийн шинэ топ модель” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч Тайра Бэнкс өөрийнхөө ямар ч будаггүй зургаа инстаграмдаа тавьж олныг цочирдуулав.
Тэрээр “Би өнөө өглөө өөрийнхөө ямар ч будаггүй зургаа олон нийтэд дэлгэхээр шийдлээ. Би нүдээ хүрээлж будахыг хүссэн ч тэгж будахаас татгалзлаа. Би өөрөө өөртөө “Алив Тай, тэд нарт өөрийгөө харуул” гэж хэлсэн. Тийм ээ, энэ бол миний будаггүй зураг. Энэ зургийг харчихаад та нар намайг “Яасан муухай харагдаж байна вэ?” гэж хэлж болох. Энэ сайн хэрэг. Хамгийн гол нь намайг ямар ч будаггүйгээр харж байна” хэмээн зурагныхаа дор бичжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт