Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж буй Л.Жамбалжавын тухай 10 баримт. Тэрээр энэ салбартаа тэтгэвэртээ гарснаас хойш ч ажиллаж байгаа ч салбарынхан нь түүнд ам муутай байдаг нь үнэн юм. Энхбаярын эмч гэгддэг тэрээр 65 настай бөгөөд хэд хэдэн эмнэлгийн даргад хүч үзэж байсан нэгэн.
1. Л.Жамбалжав нь гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор бөгөөд 1949 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн.
2 . МАХН-ын дарга Н.Энхбаярын эмч гэгддэг. Учир нь тэрбээр МАХН-ын томоохон гишүүдийн нэг бөгөөд Н.Энхбаярын өвчний талаар байнга мэдээлэл хийдэг
3. МАХН-аас Хан-Уул тойрогт нэр дэвшиж байсан, МАХН-ын Бага чуулганы гишүүн юм.
4. Тэрбээр, хэдэн жилийн өмнө монголд гарсан H1N1-ийг эмчлэхэд халуун цэг дээр ажиллаж байсан
5. Өмнө нь Улсын клиникийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд эмнэлгийн бүх хэсэгт ажиллаж байсан туршлагатай.
6. Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр нэг хэсэг ажилласан.
7. Улсын клиникийн төв эмнэлгийн дарга байхдаа долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлага тавьж буй хүмүүстэй нэгдэн жагсаал хийж байсан
8. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж сонгон шалгаруулалтад өрсөлдөж, өндөр оноо авсан нэрийдлээр Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилсон ч удалгүй томилгоог хүчингүй болгосон.
9. Түүний талаар нэгэн их эмч "Бохир гартай гавьяат" хэмээн хэвлэлээр зарлаж байж байсан удаатай.
10. Одоо өөрийн байгуулсан "Монмэс" эмнэлэгийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт