
Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (7 дугаар сарын 10-13) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22) тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлжээ.
Наадмын өдрүүдэд Улаанбаатараас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарсан байна. Ослын улмаас 18 (2014 онд 5) хүн амь насаа алдсанаас дөрөв нь (2014 онд 2) явган зорчигч байжээ. Дийлэнх нь буюу 14 нь (2014 онд 3) тээврийн хэрэгслээр зорчиж, тухайн авто машиныг жолоодож явжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт