1. Шакил О`Нил

Сагсан бөмбөгийн аварга тоглогч маань боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
2. Кристи Турлингтон

Түүний гоо үзэсгэлэнг бишрэх, хүндлэх хүмүүс олон. Харин 90-ээд оны үеэр мандаж явсан алдарт загвар өмсөгч бүсгүй маань олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр докторын зэргээ Колумбийн их сургуульд хамгаалжээ.
3. Жеймс Франко

Тэр одоогоор Англи хэлний чиглэлээр докторант бөгөөд мөн бичих урлагийн талаар маш олон ахисан түвшний сургалт, програмд хамрагдаж байсан юм.
4. Эва Лонгориа

Жүжигчин бүсгүй кинесологи буюу хөдөлгөөний урлагийн докторын зэрэгтэй. Жүжигчний карьераа эхлэхээс өмнө тэрбээр тус зэргээ хамгаалжээ.
5. Лиза Кудров

Найзууд киноны од бүсгүй маань психобиологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ.
6. Билл Косби

Тэрбээр боловсролын чиглэлээр зэрэг хамгаалсан.
7. Кен Жион

Инээдмийн жүжигчин болхоосоо өмнө тэр физикийн шинжлэх ухаанд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалж амжжээ.
8. Жерард Батлер

Тэрбээр хуулийн сургууль төгсөж, хэсэг хуулийн байгууллагад ажиллаж байсан ч жүжигчин болох замыг сонгожээ.
9. Рован Аткинсон

Бидний хайртай жүжигчин, үргэлж Mr.Bean-ийн дүрээрээ сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин Рован Аткинсон бол цахилгааны инженер, доктор хүн юм.
10. Долф Лундгерн
-large-picture.jpg)
Тэр бараг бүх насаараа хатуу ширүүн, булчинлаг залуу байсан мэтээр төсөөлөгддөг ч химийн технологийн чиглэлээр докторын зэрэгтэй ажээ.
11. Брайн Мей

Алдарт Queen хамтлагийн гитарчин, дэлхийн хамгийн агуу гитарчдийн жагсаалтыг манлайлдаг тэрбээр 30 жилийн дараа астрофизикийн докторын зэргээ хамгаалжээ. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг байх аа?
12. Миуччиа Прада
![]()
"Прада" гэх нэрийг сонсоогүй хүн ховор байх. Домог болсон хувцас загварын брендийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Прада улс төрийн шинжлэх ухааны доктор бүсгүй юм.
13. Натали Портман

Оскарын шагналт жүжигчин бүсгүй Харвардын их сургуулийн сэтгэл судлалын ангийг дүүргэсэн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт