Хэрэв та хилийн чанадад гарч ажил хийн мөнгө хураая гэж "зоригловол" эдгээр 10 улсын аль нэгийг нь зориорой. Эдгээр 10 улс хамгийн өндөр цалинтай аж. Гэхдээ энэ цалинг иргэд нь авдаг гэдгийг анхаараарай.
10. Нидерланд улс:
Жилд дунджаар 47.000 ам.долларын цалин авна. Үүний 31 хувийг эрүүл мэнд, боловсролдоо зарцуулдаг. Долоо хоногт 35-аас бага цаг ажилладаг.
9. Өмнөд Солонгос:
Жилд дунджаар 36.000 ам.долларын цалин авна. Гэхдээ үүнээс 18 хувийг татварт төлдөг. Долоо хоногт 42-оос бага цаг ажилладаг.
8. Норвеги:
Жилд дунджаар 49.000 ам.долларын цалин авдаг. 31 хувийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг. Долоо хоногт 35-аас бага цаг ажилладаг байна.
7. Канад:
Жилд дунджаар 45.000 ам.долларын цалин авна. Үүнээс 23 хувийг татварт төлөх бөгөөд долоо хоногт 36 цагаас бага ажилладаг. Мөн төдий дайны мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг.
6. Их Британи:
Жилд дунджаар 41.000 ам.долларын авч 25 хувийг нь татварт төлдөг. Долоо хоногт 42 цагаас бага ажилладаг.
5. Австрали:
Жилд дунджаар 51.000 ам.долларын цалин авч 23 хувийг нь татварт төлдөг. Долоо хоногт хамгийн ихдээ 35 цаг ажилладаг.
4. Швейцарь:
Жилд дунджаар 53.000 ам.долларын цалин авдаг. Гэхдээ 30 хувийг нь татварт төлдөг.
3. Люксенбург:
Жилд дунджаар 55.000 ам.долларын цалин авдаг. Татвар нь 28 хувь.
2. Ирланд:
Жилд дунджаар 51.000 ам.долларын цалин авдаг. Татвар нь харьцангуй бага буюу 18.9 хувь.
1. АНУ:
Жилд дунджаар 56.000 ам.долларын цалин авна. Татвар нь 23 хувь бөгөөд долоо хоногийн хамгийн их ажлын цаг нь 44 цаг юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт